Лхагва гарагт Лас Вегас дахь Трамп Интернэшнл зочид буудлын гадаа “Tesla”-ийн “Cybertruck” загварын автомашин дэлбэрч, жолооч нь амиа алдаж, долоон хүн шархадсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо уг дэлбэрэлтийг террорист ажиллагаа эсэхийг шалгаж байна.
Нью Орлеанд шинэ жилийн баяр тэмдэглэж байсан хүмүүсийг машинаар дайрч, 15 хүний аминд хүрсэн хэргээс хэдхэн цагийн дараа энэ үйл явдал болжээ.
Трамп Интернэшнл зочид буудал нь нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Доналд Трампын “Trump Organization” компанийн нэг хэсэг юм. Харин “Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын гол дэмжигчдийн нэг байсан ба ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болоод байгаа.
Лас Вегасын цагдаагийн газрын шериф Кевин МакМахилл үдээс хойш хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Трамп зочид буудлын өмнө “Cybertruck” дэлбэрсэн нь тохиолдол биш байж магадгүй гэдгийг хэлжээ.
Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгч Жереми Шварц дэлбэрэлтийг террорист ажиллагаа мөн эсэхийг шалгаж байгааг хэлсэн байна. Түүний хэлснээр товчооны ажилтнууд жолоо барьж байсан хүнийг хэн болохыг тогтоосон ч олон нийтэд зарлах болоогүй гэж мэдэгджээ.
Маскийн зүгээс дэлбэрэлтийг “Cybertruck”-тай холбоогүй, харин томоохон салют эсвэл тэсрэх бөмбөгтэй холбоотой болохыг мэдэгдсэн байна.
Трамп зочид буудлын урд дэлбэрсэн болон Нью Орлеаны халдлагад ашигласан автомашиныг хоёуланг нь “Turo” машин хуваалцах үйлчилгээгээр дамжуулан түрээсэлсэн байжээ.
Лас Вегасын гал сөнөөгчид дэлбэрэлтийн тухай мэдээлэл хүлээн авснаас хойш дөрвөн минутын дараа шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Шархадсан хүмүүсийн хоёр нь хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Үүний дараа Трамп зочид буудлыг нүүлгэн шилжүүлж, зочдын ихэнхийг өөр зочид буудалд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Tesla, #Cybertruck, #Лас Вегас, #Трамп зочид буудал,