Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг дэмжигчид АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг тэдэнд тусална гэж найдаж байна.
Юныг баривчлах сургаар баасан гарагийн үүрээр ерөнхийлөгчийн ордны гадаа цугласан түүний дэмжигчид “Хулгайгаа зогсоо” гэсэн уриа лоозон барьсан байжээ. Трампыг дэмжигчид 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсах үедээ энэ уриа үгийг ашиглаж байсан юм.
Энэ долоо хоногийн эхээр Сөүлийн шүүх арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд цэргийн дэглэм тогтоосонтой нь холбогдуулан Юныг баривчлах зөвшөөрөл өгсөн ч ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон цэргүүд ажиллагаанд саад болсны улмаас мөрдөгчид түүнийг баривчилж чадалгүй буцсан.
Нэгдүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа тангараг өргөх гэж байгаа Трамп Юны нөхцөл байдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд түүний сонгуулийн кампанит ажил болон Юныг дэмжигчдийн хооронд тодорхой холбоо байхгүй.
Гэхдээ “X” платформ дээр #StopTheSteal эсвэл солонгос хэлээр “сонгуулийн луйвар” гэж хайхад Трампын “Америкийг дахин агуу болгоё” гэсэн зурагт хуудасны загвараас санаа авсан солонгосчуудын хийсэн зурагт хуудас гарч ирэх болно.
Мөн Юны сүүлийн үед хийсэн мэдэгдлүүд нь сонгуулийн луйвар, дотоод болон гадаад дайснуудаас улс орноо хамгаалах гэх мэт Трампын мэдэгдлүүдтэй төстэй байгаа юм.
Юн анх цэргийн дэглэм зарлахдаа сонгуулийн асуудлыг огт хөндөөгүй ч Үндэсний сонгуулийн хороо руу олон зуун цэрэг илгээж, дараа нь ямар нэгэн нотлох баримтгүйгээр Хойд Солонгосыг сонгуулийн хороог хакердсан гэж буруутгасан.
Тэрээр халдлагыг Үндэсний тагнуулын алба илрүүлсэн ч тус хороо шалгалтын ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаас татгалзсан гэж мэдэгдээд, 2024 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнд эргэлзэж байгаа тул цэргийн дэглэм зарлахад хүрсэн хэмээн тайлбарласан. Түүний нам уг сонгуулиар сөрөг хүчинд хол зөрүүтэй ялагдсан юм.
Харин сонгуулийн хорооны зүгээс сонгуулийн системд нь халдсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдээд байгаа.
Одоо энэ асуудал дэмжигчдийнх нь Юныг хамгаалах гол тайлбар болж байгаа бөгөөд Трампыг тэднийг дэмжинэ гэж найдлага тавин хүлээж байна.
“Трамп удахгүй албан тушаалдаа орж, манай улсад төдийгүй дэлхий дахинд болсон будилаантай сонгуулийн эсрэг дуу хоолойгоо өргөж, Ерөнхийлөгч Юныг эрх мэдэлд нь хурдан эргэн ирэхэд тусална гэж найдаж байна” гэж АНУ болон Өмнөд Солонгосын төрийн далбаа барьсан 71 настай Пён Ин Су хэвлэлд ярьсан байна.
Баасан гарагт ерөнхийлөгчийн ордны гадаа цугласан зарим жагсагч баривчлах ажиллагааг зогсоохын тулд тэнд хоносон бол зарим нь “Хүчин төгөлдөр бус импичмент” хэмээн хашхирч, Америкийн далбаа мандуулсан байв.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,