Оросын байгалийн хийн нийлүүлэлттэй холбоотой маргаан хурцдаж, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико 130 мянга гаруй Украины дүрвэгсдэд үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ бууруулна хэмээн сүрдүүлжээ.
Нэгдүгээр сарын 1-нд Киев Төв Европ руу Оросын байгалийн хий нийлүүлдэг хоолойн урсгалыг хаасан.
Словак улс нэвтрэх гол цэг нь байсан бөгөөд тус улс одоо транзит нийлүүлэлтээс олон сая еврогийн төлбөр авч чадахгүй болсон гэсэн үг юм.
“UNHCR” буюу НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг өнгөрсөн сард дэлхийн хэмжээнд 6,813,900 Украины дүрвэгч байгаагаас 130,530 нь Словак улсад байна гэж тооцоолжээ.
Арванхоёрдугаар сард Москвад хийсэн гэнэтийн айлчлалаараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийсэн Фико Киевийн шийдвэрийг “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж нэрлэсэн байна.
Мөн тэрээр Украин руу цахилгаан эрчим хүч экспортлохоо зогсоох, Словакт орогнож буй украинчуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг эрс багасгах саналыг парламентад өргөн барихаа мэдэгджээ.
Фико Словак улс аль хэдийн өөр зохицуулалт хийсэн тул хийн хомсдолд орох эрсдэл байхгүй гэдгийг тэмдэглэсэн ч хийн хоолойг хааснаар тус улс байгалийн хийн транзит төлбөрөөс 500 сая еврогийн орлогоо алдана гэдгийг хэлсэн байна.
Цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг зогсоох, эсвэл Словак дахь Украины иргэдэд үзүүлэх дэмжлэгийг бууруулахгүйн тулд транзит тээврийг гэрээг шинэчлэх эсвэл санхүүгийн алдагдлыг нөхөн олгох хувилбарыг тэрээр санал болгожээ.
Өнгөрсөн сард Зеленьский Фиког Путинд “дайныг санхүүжүүлж, Украиныг сулруулахад” тусалж байна хэмээн буруутгаад, “Украинчуудад илүү их зовлон учруулах гэсэн Оросын оролдлогод Словакийг татан оруулж байна” гэж шүүмжилж байв.
Харин Европ дахь Украины өөр нэг холбоотон болох Польш улс Словакийг цахилгаан эрчим хүчний экспортоо зогсоовол Киевт дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Словак, #УКраин, #Оросын байгалийн хий,