Хятадын засгийн газар худалдан авалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилгоор сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа сая сая төрийн албан хаагчдын цалинг нэмжээ.

Хэрэв төрийн байгууллагуудад ажилладаг 48 сая хүн бүгд цалингийн нэмэгдэлд хамрагдсан бол нийлбэр дүнгээр 12-20 тэрбум доллар эдийн засаг руу нэг дор орно гэсэн үг юм.

Хятад улс хамгийн сүүлд 2015 онд авлигатай тэмцэх, хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг улсын хэмжээнд нэмэх шийдвэр гаргаж, орон нутгийн албан тушаалтнуудын цалинг 30 гаруй хувиар нэмж байжээ.

“Reuters”-ын олж авсан мэдээллээр энэ удаад төрийн албан хаагчдын сарын цалин дунджаар 500 орчим юаниар буюу 68.50 ам.доллароор нэмэгдсэн байна.

Мөн төсвийн байгууллагын ажилчдын цалингийн нэмэгдлийг долдугаар сар хүртэл хойшлуулж, нэг удаагийн урамшуулал олгосон тохиолдол ч цөөнгүй байгаа аж.

Багш, цагдаа, төрийн албан хаагчдын цалинг нэмсэн талаар “Bloomberg” анх мэдээлсэн бол Бээжингийн зүгээс энэ алхмаа зарлаагүй бөгөөд цалингийн нэмэгдлийг хэрхэн санхүүжүүлэх, нийт зардал хэд байх, цалинг хэдэн хувиар нэмэх зэрэг мэдээлэл нь тодорхойгүй хэвээр байна.

Хувийн хэвшлийг чиглэсэн дарамт шахалт нэмэгдэж байгаа энэ үед баталгаатай ажлын байр эрэлхийлэх хүний тоо нэмэгдэж, өнгөрсөн онд 3.4 сая хүн төрийн албаны шалгалт өгч рекорд тогтоожээ.

Зарим орон нутгийн засаг захиргаа цалингаа тавьж чадахгүйд хүрч, цалин урамшууллаа бууруулах, зарим тохиолдолд цомхотгол хийж байгаа ч 2014 оноос төрийн албанд өргөдөл гаргагчдын тоо гурав дахин нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #эдийн засаг,