Мягмар гарагт Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд цэргийн дэглэм зарласантай нь холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах зөвшөөрөл өгсөн бөгөөд тус улсын авлигатай тэмцэх газар өнөөдөр ажиллагааг гүйцэтгэх төлөвтэй байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр өндөр албан тушаалтнуудын Авлигын хэргийг хариуцдаг “CIO” ерөнхийлөгчийн хамгаалалтын алба эсвэл Юны дэмжигчдийг баривчлах ажиллагаанд саад болж магадгүй гэж болгоомжилж байгаа учраас шүүхийн захирамжийг ямар нэгэн зөрчилгүйгээр гүйцэтгэхээр бэлтгэж байгаа аж.

Баривчилгааг эсэргүүцэхээр ерөнхийлөгчийн ордны гадаа цугласан Юны 30 орчим дэмжигч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хаалтыг нэвтлэхээр завдсан тул тэднийг хүчээр тараасан байна.

Юн мөн өмнөх өдөр нь түүнийг дэмжихээр ирсэн хүмүүст зориулж захидал илгээжээ.

Тусгаар тогтнолд нь халдаж буй дотоод болон гадаадын хүчин, мөн төрийн эсрэг бүлэглэлийн үйл ажиллагаанаас болж Өмнөд Солонгост аюул нүүрлээд байна” гээд, “Та бүхэнтэй хамт би энэ улсыг хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэх болно” гэж тэрээр захидалдаа амласан байна.

Түүнчлэн Юны өмнөөлөгч хэрэв цагдаа нар авлигатай тэмцэх газрын тушаалыг биелүүлэхийг оролдвол ерөнхийлөгчийн хамгаалалтын алба тэднийг эрх мэдлээ урвуулан ашигласан, албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан гэх үндэслэлээр баривчлах боломжтой гэж өнөөдөр анхааруулжээ.

Ерөнхийлөгчийн хуулийн баг шүүхийн захирамжийг хууль бусгэж үзэн, хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаад байгаа юм.

Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг гурван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч Юн бүгдийг нь үл тоомсорлосон тул шүүхээс баривчлах зөвшөөрөл хүссэн юм.

Зөвшөөрөл гарсан даруйд баривчлах ажиллагааг шуурхай гүйцэтгэдэг ч Юн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буугаагүй тул авлигатай тэмцэх газар болгоомжтой хандаж байгаа бололтой.

Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдсэн ч ажиглагчид хамгаалалтын албыг Юныг хамгаалахаар оролдож магадгүй гэж үзэж байна.

Шүүхээс гаргасан баривчлах зөвшөөрлийн хугацаа ирэх даваа гарагт дуусгавар болно.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цэргийн дэглэм тогтоосон хэрэг, #баривчлах ажиллагаа,