Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин (ICBM) хөөргөхөөр бэлтгэж байна гэж Сөүл мэдээлснээс нэг хоногийн дараа Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгис рүү алсын тусгалтай баллистик пуужин харважээ.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр пуужинг Умардын нийслэл Пхеньяны ойролцоох бүсээс өглөөний 7:10 цагт, эгц дээш өнцгийн дагуу хөөргөсөн байна.
Японы эргийн хамгаалалтын алба мөн Умард Солонгос баллистик пуужин харвасан гэж мэдэгджээ. Японы засгийн газрын мэдээлснээр пуужин 23:36 GMT цагийн орчимд хойд Хоккайдо мужийн Окүшири арлаас баруун тийш 300 км зайд унаж магадгүй байна.
Лхагва гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын тагнуулын командлал Умардыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “ICBM” хөөргөхөөр бэлтгэж байгаа ба тодорхой байршилд зөөврийн хөөргөгч төхөөрөмж байрлуулсан талаар мэдээлсэн юм.
Хойд Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “ICBM”-ийн туршилт хийсэн юм. Энэ үеэр хатуу түлшит хөдөлгүүрийг туршсан бөгөөд пуужинг мөн эгц дээш траекторын дагуу хөөргөсөн. Тухайн үед нислэгийн цагийг нь хөрвүүлээд пуужинг ердийн траекторын дагуу 15,000 км зайд тусах боломжтой болохыг мэргэжилтнүүд тооцоолж байв.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Хойд солонгос, #алсын тусгалтай баллистик пуужин,