Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнг өнөөдөр Монголын үндэсний түүхийн музей нээлээ.

2024 он бол Монгол улс, БНХАУ-ын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдсэн ололт амжилт дүүрэн онцгой жил болж байна. Энэ жил Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож, эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талд улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын харилцааны олон чухал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаар байна.

1949 оны аравдугаар сард БНХАУ байгуулагдаж, олон орны дотроос Бүгд Найрамдах Монголд Ард Улс дипломат харилцаагаа анх түрүүн тогтоосноор манай хоёр улсын шинэ үеийн түүхэн харилцааны эх суурь тавигдсан билээ. 

Монголын Үндэсний музей энэ удаад тэртээх 1952 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо болсон “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний үеэр нийтэд дэлгэсэн зарим үзмэрүүдээс дээжлэн, Маршал Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдагчдад БНХАУ-аас бэлэглэсэн утга гүн, үзэмж төгөлдөр зарим үзмэр, эд өлгийн зүйлс болон хоёр орны найрамдлын түүхийн бодит гэрч болох хосгүй нандин дурсгалуудаас бүрдсэн Монгол - Хятадын найрамдалт харилцааны түүхэн чухал нэгэн үеийг нэхэн сануулах ач холбогдолтой үзэсгэлэнг толилуулж байна.  

Тус үзэсгэлэнг зохион байгуулахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдрөөс ирэх арваннэгдүгээр сарын 30 хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байх юм.

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг,