Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна. Манай улсын Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Казахстантай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэж болно.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарч, Бүгд Найрамдах Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласныг хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг нь манай улс байлаа.
Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Мөн ондоо манай улс Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Манай улсын Элчин сайдын яам одоо Астана хотноо байрлаж байна.
Ерөнхийлөгчийн түвшинд Н.Багабанди 1998 онд, Н.Энхбаяр 2007 онд, Казахстаны талаас Н.Назарбаев 1993,1999, 2008 онд айлчилж байжээ.