(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.
Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г 10 дугаар сарын 24-ны өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд” Амьд ертөнцийн энэхүү тайлангийн үндсэн гаргалгаа нь уур амьсгалын өөрчлөлт болон амьд биетийн амьдрах орчны алдагдлын хавсарсан хямралаас үүдэлтэй дарамт өсөн нэмэгдэж, эх дэлхийн өөрөө өөрийгөө зохицуулдаг байгалийн систем аюулд орсон байна гэсэн үндсэн дүгнэлт юм. Үүнийг мэдээ, тоо баримт, нотолгоонд тулгуурлан гаргаж ирсэн байна. Тухайлбал, Байгаль орчны нөхцөл байдал өнөөг хүртэл тасралтгүй доройтож байна. 2-хон жилийн өмнө гаргаж байсан сээр нуруутан амьтдын популяц 70%-иар буурсан гэсэн тоо хэмжээ маань 73% болж хувирчээ.
Дэлхий даяараа бид эргэлт буцалтгүй байж болох сүйрлийн ирмэг рүү дөхөөд байна. Өөрчлөлт байнга л явагдаж байдаг. Гэхдээ нэг зүг рүүгээ байнга яваад байх юм бол энэ нь эргэлт буцалтгүй шинжтэй болох нь бий. Ялангуяа хуримтлагдсан нөлөөлөл нь нийлээд ирэхээрээ өөрчлөлт хичнээн бага хэмжээтэй байсан ч тасралтгүй үргэлжлэх чадвартай болж маш их урхагтай, засаж залруулж болшгүй байдалд хүрнэ. Үүнийг эргэлт буцалтгүй уналтын цэг гэнэ.
Гэхдээ бас ч гэж боломж одоохондоо байна, тийм учраас нэгдэцгээе, хамтарцгаая гэсэн уриалгатай, эс тэгвээс уналтын цэг дээрээ нэг оччихвол бид дахиж босож ирж чадахгүй болох нь гэсэн сэрэмжлүүлэгтэй Тайлан болжээ. Ер нь бид өнөөдөр эс хийвээс, эсвэл эс нэгдвээс юу болохыг хэлэхэд ч хэцүү ийм цаг үед хүрээд байгаа тухай өгүүлсэн тайлан болсон байна.
Дэлхий дахинд тулгарч буй эдгээр сорилтыг шийдвэрлэх нь биднээс авах хариу арга хэмжээгээ улам бүр эрчимжүүлэхийг шаардаж байна. Бид үндэстэн дамнасан хүчин чармайлтаа нэмэгдүүлж, өөр үзэл бодол, алсын хараатай байх хэрэгтэй болоод байна. Улс орнууд эдгээр хямралыг даван туулахад шаардлагатай санхүүгийн механизмтай болох, энэ зорилгоор санхүүгийн системдээ бүтцийн шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хүнсний үйлдвэрлэл бол байгалийг нөхөн сэргээх, амьдралыг тэтгэх эдийн засгийг бий болгох арга хэмжээний чухал хэсэг байх ёстой. Эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг ямар нэгэн аргаар халах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг нь экосистем болон нутгийн иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр урагшлах ёстой. Дэлхий дээрх амьдралыг сэргээж, доройтуулсан бүхнээ системтэйгээр нөхөн сэргээдэг шударга шилжилт рүү дэлхий бүхэлдээ замнах учиртай тухай өгүүлсэн тайлан болжээ. Эргэлт буцалт гэж байхгүй Уналтын цэгүүдэд хүн төрөлхтөн олон талаараа тулж ирлээ. Орон нутгийн шинж чанартай уналтын цэг манай орны тухайд юу байж болох талаар бид өөрсдийн хэмжээнд бодох шаардлагатай болж байна. Ер нь байгаль хамгаалагч гэж бусдаас огт анги, тусдаа мэт ойлголтыг халах, бид бүгдээрээ байгаль хамгаалагч байх тухай бодох, санах, тэгээд ажил хэрэг болгох цаг иржээ” гэж ярилаа.
Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.
Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буурчээ. Тодруулбал, сүүлийн 50 жилийн хугацаанд (1970-2020 он) судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.
Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ. Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500,000 зүйлийн амьтан, ургамал, 500,000 зүйлийн шавьж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

#Дэлхийн байгаль хамгаалах сан, #“Амьд ертөнцийн тайлан-2024”,