Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын цаг уурын агентлаг ирэх саруудад дэлхийн агаарын хэм нэмэгдэж, уур амьсгалын эрс тэрс үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэйг анхаарууллаа. Тэдний үзэж буйгаар, Номхон далайн төв болон зүүн хэсгийн гадаргуугийн усны хэм үе үе дулаардаг Эль-Ниньо хэмээх байгалийн үзэгдэл тохиох гэж байна. Энэ үзэгдэл нь далайн дулаан урсгалыг эрчимжүүлдэг учир ирэх 6-8 сарын хугацаанд дэлхийн ихэнх бүс нутагт агаарын температур олон жилийн дунджаас давж халах төлөвтэй байна. 

Хэдийгээр Эль-Ниньо яг хэр хүчтэй байх нь одоогоор тодорхойгүй байгаа ч албаны хүмүүс урьдчилан бэлтгэлтэй байхыг сануулж буй. Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло "Айсуй хэдэн сард хуурайшилт, ган гачиг нэмэгдэж,  аадар бороо орох нь олширч магадгүй байна. Мөн хуурай газарт ч, далай тэнгист ч хэт халах эрсдэлтэй" хэмээв.

Энэхүү үзэгдэл нь  бүс нутгийн уур амьсгалыг өөрчилж, дэлхий даяар халах, мөн Өмнөд Америкийн өмнөд хэсэг, АНУ, Африкийн зарим бүс нутаг болон Төв Азид орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлдэг гэдгээрээ алдартай. Үүний зэрэгцээ Эль-Ниньогийн улмаас Австрали, Төв Америк, Индонези болон Өмнөд Азийн зарим хэсэгт ширүүн ган гачиг нүүрлэж, Номхон далайн төв болон зүүн хэсэгт хар салхи үүсдэг. 

Хамгийн сүүлд буюу 2023-2024 онд тохиосон Эль-Ниньо үзэгдэл нь 2024 оныг түүхэн дэх хамгийн халуун жил болоход голлон нөлөөлсөн юм. Мөн хэт халалтыг дагаад шумуул, хачиг зэрэг халдвар тээгчдээр дамжих өвчлөл ихсэж, хүнс болон ундны усны хангамж буурах эрсдэлтэйг ч судлаачид анхааруулж буй. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #хэт халалт,