Улаанбаатар хотын иргэдийн өргөнөөр зорчдог Зайсан–Дугуй цагаан, Зайсан–Баруун Ширээт чиглэлийн аяллын замд ууланд алхагч, аялагчдад зориулсан “Eco Friendly CU” салбар шинээр нээгдлээ.
Тус салбар нь худалдаа, үйлчилгээ үзүүлэхээс гадна аялагчдын хэрэгцээнд нийцсэн тохилог ариун цэврийн өрөө, хүүхэд хуурайлах хэсэг, уулнаас буусны дараа хувцас, гутлын шороо, цас, хачгийг цэвэрлэх зориулалтын төхөөрөмжтэй ажээ.
Мөн дугуй хийлэгч, амрах сандал болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйлчилгээний хэсгийг тохижуулсан байна.
Цаашид тус орчмын авто зогсоолд цахилгаан автомашин цэнэглэх төхөөрөмж суурилуулж, байгальд ээлтэй хэрэглээг дэмжихээр төлөвлөжээ.
Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Богдхан уулын дархан цаазат газарт аялж, амарч буй иргэдийн ая тух, эрүүл ахуйг хангах, байгальд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587