Японы төв хэсгийн Хоншю арлын эргээр “Жанми” хар салхи өнгөрсний улмаас 60 гаруй мянган өрх цахилгаангүй болжээ. Энэ салхи секундэд 25 метр хүртэл хурдтай байсан бөгөөд аадар бороо орж, Номхон далайн эрэг орчмын бүсэд байгалийн гамшиг нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлээдд байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Одоогийн байдлаар Японы баруун өмнөд, төв болон зүүн бүсийн найман мужийн олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргаад буй.  Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минору Кихара хэвлэлийн хурлын үеэр шуурганы улмаас 60,000 орчим өрх гэрэл цахилгаангүй болоод байгааг мэдээлж, иргэдийг амь насаа хамгаалахын тулд эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа.

Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тээврийн системд саатал үүсэж, "Japan Airlines", "All Nippon Airways" компаниуд өнөө өглөөний байдлаар дотоод болон олон улсын 900 орчим нислэгээ цуцаллаа. Мөн Кюшю болон баруун Японы хурдны галт тэрэгний хөдөлгөөн саатаж, "East Japan Railway" компани Токио орчмын зарим галт тэрэгний чиглэлийг түр зогсоогоод байна.

Үүнээс гадна "Toyota Motor" компани дотоодынхоо 13 үйлдвэрийн үйл ажиллагааг өнөө өглөө түр зогсоосон бол "Suzuki Motor" компани Шизүока муж дахь таван үйлдвэрийнхээ ажлыг мөн түр хаахаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Япон, #“Жанми” хар салхи,