Өнөөдөр Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Хойд Солонгосын 3,000 орчим цэрэг Украинтай хийж буй дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Орос руу илгээгдсэн гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ. Мөн арванхоёрдугаар сар гэхэд 10,000 орчим цэрэг илгээх төлөвлөгөөтэй байгаа гэв.

Үндэсний тагнуулын алба энэ талаарх мэдээллийг парламентын тагнуулын хорооны хаалттай хуралдааны үеэр хууль тогтоогчидтой хуваалцсан байна.

Умардууд Украины эсрэг дайнд Оросын төлөө тулалдуулах зорилгоор 10,000 орчим цэрэг илгээх шийдвэр гаргасан бөгөөд эхний ээлжийн 1,500 орчим цэрэг аль хэдийн Орос руу илгээгдсэн талаар тус байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.

Эх сурвалж: Yonhap

#ОРос, #Өмнөд Солонгос, #Украины дайн, #Хойд солонгос,