Иран дахь дайны улмаас  газрын тосны зах зээл тогтворгүй байгаа энэ үед Энэтхэг хэрэглэгчдээ хамгаалах, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор бензин, дизель түлшний онцгой албан татварыг эрс буурууллаа. Үүний зэрэгцээ агаарын хөлгийн түлш болон дизель түлшний экспортод гэнэтийн ашгийн татвар ногдуулж эхэлжээ.  Эдийн засагчдын үзэж байгаагаар, татварын энэхүү таналт нь Засгийн газрын төсвийн орлогод хүчтэй нөлөө  үзүүлэх төлөвтэй байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас эхэлсэн Иран дахь цэргийн ажиллагааны улмаас Ормузын хоолой бараг хаагдаад байгаа юм. Энэхүү хоолойгоор Энэтхэгийн түүхий тосны импортын 40 хувь нь дамждаг.  Газрын тосны нийлүүлэлт ийнхүү тасалдсанаас болж дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллар даваад байна. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар бензиний онцгой албан татварыг литр тутамд 13 рупи байсныг гурав болгож, дизель түлшний татварыг литр тутамд 10 рупи байсныг бүр тэглэжээ. Түүнчлэн дотоодын хэрэгцээг хангах, шатахууны нөөцийг хадгалах үүднээс дизель түлшний экспортын татварыг литр тутамд 21.5 рупи, онгоцны түлшнийхийг литр тутамд 29.5 рупи болгон нэмсэн байна. 
Газрын тосны сайд Хардип Сингх Пури “Олон улсын зах зээлд газрын тосны үнэ тэнгэрт хадаж, шатахуун түгээх компаниуд литр тутамд 24-30 рупигийн алдагдал хүлээж байгаа энэ үед Засгийн газар татварын орлогоосоо татгалзаж, хэрэглэгчдээ хамгааллаа” гэж мэдэгдсэн байна. 

"Emkay Global"-ын эдийн засагч Мадхави Арорагийн тооцоолсноор, энэхүү шийдвэрийн улмаас тус улсын төсөвт жилд 1.55 их наяд рупигийн хохирол учирч магадгүй байгаа аж. 
Энэтхэг улс нь дэлхийн газрын тосны гурав дахь том импортлогч бөгөөд ахуйн хэрэглээний хийн 60 хувийг импортоор авдаг. 

Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #шатахууны татвар,