Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ирэх зунаас эхлэн АНУ-ын цаасан мөнгөн тэмдэгтүүд дээр Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсгийг хэвлэх нь. Америк улс тусгаар тогтносны 250 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэхүү шинэчлэлийн хүрээнд Ерөнхийлөгч Д.Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нарын гарын үсэгтэй анхны 100 долларын дэвсгэртүүдийг зургадугаар сараас хэвлэх аж.
АНУ-ын хуулиар амьд сэрүүн байгаа хүний хөргийг зоосон мөнгө дээр дүрслэхийг хориглодог ч цаасан дэвсгэрт дээрх гарын үсгийг өөрчлөх нь Сангийн яамны бүрэн эрхийн асуудал аж. Мөнгөн тэмдэгтийн ерөнхий загвар, тэр дундаа "In God We Trust" гэх үгс өөрчлөгдөхгүй бөгөөд зөвхөн Төрийн сангийн няравын гарын үсэг л Трампынхаар солигдох юм. Сүүлийн 165 жилийн турш мөнгөн тэмдэгт дээр байсаар ирсэн АНУ-ын Төрийн сангийн няравын гарын үсгийг ийнхүү хасаж байгаа нь Америкийн түүхэнд төр барьж байгаа Ерөнхийлөгч гарын үсгээ мөнгөн дэвсгэрт дээр үлдээж буй анхны тохиолдол болох юм.
Одоогоор гүйлгээнд байгаа америк долларын дэвсгэртүүд дээр Ерөнхийлөгч асан Жо Байдены үеийн Сангийн сайд Жанет Йеллен, Төрийн сангийн нярав Линн Малерба нарын гарын үсэг бий. 1861 онд АНУ-ын Засгийн газар холбооны мөнгөн тэмдэгтийг анх гаргаснаас хойш Төрийн сангийн няравын гарын үсгийг тасралтгүй хэвлэсээр ирсэн юм. Тэгвэл одоо ирэх зургадугаар сараас Ерөнхийлөгч болон Сангийн сайд нарын л гарын үсгийг хэвлэхээр болж байна.
Америкийн Сангийн сайд Скотт Бессент “Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын эдийн засаг хүчтэй өсөж, санхүүгийн байдал тогтворжсон энэ үед долларын дэвсгэрт дээр түүний нэрийг оруулах нь манай улсын түүхэн амжилтыг хүлээн зөвшөөрөх арга” гэж энэ талаар мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters