Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар пүрэв гарагт Пхеньян хотод дээд хэмжээний уулзалт хийж, найрамдалт харилцааны гэрээнд гарын үсэг зурсан тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг уламжиллаа. Мөн уулзалтаар талууд дипломат харилцаа, хөдөө аж ахуй, боловсрол болон нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хэд хэдэн хэлэлцээр байгуулсан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны онцолсноор, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал нь цаашдын харилцааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтойг онцолжээ. Харин Ерөнхийлөгч А.Лукашенко хоёр улсын харилцаа маш хурдацтай хөгжиж байгааг дурдаад, олон асуудлаар ижил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 

Тодруулбал, хоёр удирдагч хоёулаа дөрвөн жил үргэлжилж буй Украины дайнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнөд Солонгос, Украин болон барууны эх сурвалжуудын мэдээлснээр Пхеньян 2024 онд Оросын талд тулалдуулахаар 14,000 орчим цэргээ илгээсэн бол Ерөнхийлөгч Лукашенко 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Украинд цохилт өгөх боломж олгож байв. Улмаар НАТО-гийн гурван гишүүн улстай хиллэдэг нутаг дэвсгэртээ Оросын тактикийн цөмийн пуужингуудыг байршуулахыг зөвшөөрсөн билээ. 

Эх сурвалж: Reuters

#Беларус, #Хойд солонгос,