Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ.

Гэрэл зургийг MPA.mn
Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөжээ. Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 51 км байв.
Монголын нутгаар 16 хоногт нийт 661 км замыг туулсан бол БНХАУ-ын нутгаар 18 хоногт нийт 757 км замыг туулжээ. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн сацуу дэлхийн 224 улсад сурталчилсан нь гүйлтийн ач холбогдол оршино. Б.Цэвээндашийн гүйлтийг Монгол улсад давхардсан тоогоор 8 сая гаруй хүн үзсэн бөгөөд гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.
“Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам–Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ. Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг харууллаа.

#live, #Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, #хэт холын зайн гүйлт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3559