Даваа гарагт Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Сөүл дэх Оросын Элчин сайдыг дуудаж, Хойд Солонгосын цэргийг Украинд байлдуулахаар Орос руу илгээж байгаа тухай мэдээлэлд эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тухайлбал, Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн дэд сайд Ким Хонг Кюн Оросын Элчин сайд Георгий Зиновьевыг дуудаж, Хойд Солонгосын цэргүүдийг Оросоос нэн даруй эргүүлэн татахыг шаардсан тухай тус яам мэдэгдсэн байна.
Мөн Умард Солонгосын цэргүүд Украины дайнд оролцож байгаа нь НҮБ-ын тогтоол болон НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл бөгөөд Өмнөд Солонгосын болон бусад орны аюулгүй байдалд ноцтой заналхийлж буй явдал гэдгийг Ким уулзалтынхаа үеэр тэмдэглэжээ.
“Бид Хойд Солонгосын хууль бус цэргийн хамтын ажиллагаа, тэр дундаа Орос руу цэргээ илгээж байгааг эрс буруушааж байна” гэж Кимийн хэлснийг тус яам мэдэгдэлдээ иш татсан байна.
Тэрээр цааш нь “Бидний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхолд заналхийлж буй үйлдлийн эсрэг бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран бүх арга хэрэгслийг дайчлан хариу арга хэмжээ авах болно” гэж анхааруулжээ.
Хариуд нь Зиновьев Москва, Пхеньяны хамтын ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжид нийцсэн бөгөөд Өмнөд Солонгосын аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй гэж хэлсэн болохыг Оросын элчин сайдын яам “Facebook” хуудсаараа мэдэгдэв.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос тусгай хүчний 1,500 цэргийг Оросын Алс Дорнод руу орон нутгийн цэргийн баазуудад сургах зорилгоор илгээсэн бөгөөд тэднийг Украины дайнд байлдуулахаар илгээж магадгүй гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Пхеньяныг Орос руу 10,000 цэрэг илгээхээр бэлтгэж байна гэж буруутгаад, ням гарагт улс орнуудыг хатуу арга хэмжээ авахыг уриалсан.
АНУ-ын зүгээс Хойд Солонгосын цэргүүд Украинд тулалдаж байгаа гэх мэдээллийг баталж чадаагүй гэж мэдэгдээд байгаа.
Гэсэн ч даваа гарагт НАТО-ийн тэргүүн Марк Рютте Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолтой утсаар ярьсныхаа дараа “Хэрэв Хойд Солонгос Оросын төлөө байлдуулахаар Украин руу цэргээ илгээвэл мөргөлдөөнийг улам хурцатгана” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид Умардын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох зорилгоор НАТО руу засгийн газрын төлөөлөгчдөө илгээх Рюттегийн саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Өмнөд Солонгос, #Украины дайн, #Хойд солонгос,