Өнөөдөр Оросын Казань хотод хөгжиж буй эдийн засагтай орнуудын БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян зэрэг 20 гаруй төрийн тэргүүн оролцох төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Владимир Путин уг уулзалтаар дэлхий дахинаа барууны бус ертөнцийн нөлөө нэмэгдэж байгааг, мөн Украины түрэмгийлэлтэй холбоотой барууны орнуудаас авсан хориг арга хэмжээ үр дүнгүй байгааг харуулахыг зорьж байгаа.

Гэсэн ч Хятад, Энэтхэг, Бразил, Арабын холбоотнууд нь Украины дайныг зогсоох арга замыг хайж олохыг Путинээс шаардаж байна.

БРИКС-ийн бүлэг нь одоогийн байдлаар дэлхийн хүн амын 45%, эдийн засгийн 35%-ийг бүрдүүлж байгаа боловч Хятад улс эдийн засгийн чадлынх нь талаас илүү хувийг дангаараа бүрдүүлдэг.

Путин уулзалтын өмнө сэтгүүлчдэд хандан БРИКС хэний ч эсрэг тэмцээгүй гээд, дэлхийн өсөлтийн хөдөлгөгч хүчнүүд өөрчлөгдөж байгаа нь ердөө л бодит баримт юм гэж хэлжээ. 

“Энэ бол нийтлэг үнэт зүйл, хөгжлийн нэгдсэн үзэл баримтлал, хамгийн гол нь бие биеийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэх зарчимд тулгуурлан хамтран ажилладаг улс орнуудын нэгдэл юм” гэж тэрээр БРИКС-ийг тодорхойлсон байна.

Украины зүүн хэсэгт найман жил тулалдсаны эцэст 2022 онд Украин руу цэргээ оруулах тушаал өгсөн Путинээс БРИКС-ийн сэтгүүлчид гал зогсоох хэлэлцээрийн талаар асуулт тавихад товчхондоо Оросын нэг хэсэг болсон Украины зүүн дөрвөн мужийг наймаалцахгүй гэж хариулжээ. 

Оросын хоёр эх сурвалжийн хэлснээр Москвад гал зогсоох тохиролцооны тухай яриа улам бүр нэмэгдэж байгаа ч тодорхой зүйл хараахан гараагүй байгаа бөгөөд Кремль арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээж байгаа аж.

Путиний хувьд 2022 оны дөрөвдүгээр сард Истанбулд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн төсөлд үндэслэн яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн байна.

БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн нэрийн товчлол юм. Тус бүлэглэлийн бүрэлдэхүүнд одоо Египет, Этиоп, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс нэмэгдсэн бөгөөд Саудын Арабыг нэгдэхийг урьсан ч хараахан албан ёсоор элсээгүй байгаа.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОРос, #Брикс, #дээд хэмжээний уулзалт, #Казань,