Мягмар гарагт Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Орос улсыг хорлон сүйтгэх оролдлогод буруутган, баруун хэсгийн Познань хот дахь Оросын консулын газрыг хаахаар болсныг мэдэгджээ.
Польш улс Украин руу цэргийн ачаа тээвэрлэх зангилаа болдог бөгөөд энэ нь тус улсыг Оросын тагнуул, хорлон сүйтгэх, галдан шатаах үйлдлүүдийн бай болгосон гэж үзэж байгаа аж.
“Хэрэв бид элчин сайдыг нь хөөвөл тэд ч мөн адил тэгэх нь мэдээж. Хараахан болоогүй байгаа ч хорлон сүйтгэх ажиллагаа үргэлжилсээр байвал үүнийг үгүйсгэх аргагүй болно” гэж Сикорски төрийн хяналтад байдаг “TVP”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Одоогоор Польшид тус улсын баруун хэсгийн Вроцлав хотод байрлах будагны үйлдвэрийг галдан шатаахаар төлөвлөж байсан 51 настай Украины иргэнтэй холбоотой шүүх хурал явагдаж байгаа.
Прокурорууд сэжигтнийг гурван жилийн хорих ялаар шийтгэх тохиролцоонд хүрсэн ч Вроцлавын шүүх ялыг хэт хөнгөн гэж үзэн татгалзсан болохыг Үндэсний прокурорын газар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Одоогоор хэргийг прокурорын байгууллагад буцаасан бөгөөд шүүхээр хэлэлцүүлэх төлөвтэй байна.
Сикорски мягмар гарагийн үдээс хойш сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ нь хорлон сүйтгэх оролдлого байсан бөгөөд энэ хорлон сүйтгэх ажиллагааны ард гадаадын тагнуулын алба байгааг нотлох хүчтэй баримтыг шүүх олж тогтоосон” гэж мэдэгджээ.
“Польш болон холбоотон орнуудад болсон хорлон сүйтгэх оролдлогын ард Оросын Холбооны Улс байгаа гэсэн мэдээлэл Гадаад хэргийн сайдын хувьд надад бий. Үүнтэй холбогдуулан бид Познань дахь Оросын консулын газрыг ажиллуулах зөвшөөрлөө цуцалсан” гэж цааш нь хэлсэн байна.
Оросын төрийн мэдлийн “РИА” агентлагийн мэдээлснээр тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ үйлдлийг “өөр нэг дайсагнасан алхам” гэж нэрлээд, энэ шийдвэрийн эсрэг “хүчтэй” хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Европ даяар үйлдвэр, чухал дэд бүтцэд хууль бусаар нэвтэрч, галдан шатаасан, мөн биет халдлагууд, тэр ч байтугай Германы хамгийн том зэвсгийн компанийн гүйцэтгэх захирлыг хөнөөх төлөвлөгөө гэх мэт олон гэмт хэргийн ард Орос улс байгаа гэдэгт барууны албаныхан итгэлтэй байгаа.
Польшийн Прокурорын газраас мэдээлснээр мөн 20 орчим хүнийг тагнуулын хэргээр буруутгаад байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Польш улс, #Оросын консулын газар, #Познань,