АНУ-ын Дээд шүүх үр хөндөх эрхийг цуцалсан шийдвэр гаргаснаас хойш жил хагасын хугацаанд тус улсад нярайн эндэгдэл нэмэгдсэнийг судалгааны дүн харуулжээ.

Техас муж 2021 онд жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндөлт хийхийг хориглосны дараа муж даяар нялхсын эндэгдэл огцом өсөж байсныг өмнөх судалгаагаар тогтоож байжээ.

Тэгвэл Дээд шүүхийн шийдвэрийн дараа зарим муж улсууд тусдаа хориг, хязгаарлалт тогтоосноор нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, хууль тогтоомж хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

Охайо мужийн Нийгмийн эрүүл мэндийн коллежийн тархвар судлалын туслах профессор, доктор Парвати Сингх нь тус коллежийн тархвар судлалын профессор, доктор Мария Галлотой хамтран шүүхийн шийдвэр гарснаас хойших 18 сарын хугацаанд нялхсын эндэгдлийн түвшинг түүхэн чиг хандлагатай харьцуулжээ. Судалгаа нь даваа гарагт JAMA Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Судалгааны үр дүнд шүүхийн шийдвэр гарснаас хойших зарим саруудад нь АНУ-д нялхсын эндэгдэл ердийнхөөс нэмэгдсэнийг тэд тогтоожээ. Мөн шүүхийн шийдвэрээс хойш нярайн эндэгдэл таамаглаж байсан хэмжээнээс ерөөсөө буураагүй болохыг тогтоожээ.

Нялхсын эндэгдэл хүлээгдэж байснаас өндөр байсан саруудад буюу 2022 оны аравдугаар сар, 2023 оны гуравдугаар сар, 2023 оны дөрөвдүгээр саруудад энэ үзүүлэлт ердийнхөөс 7 орчим хувиар өндөр байсан ба тухайн сар бүр хүлээгдэж байснаас дунджаар 247-оор илүү нярайн эндэгдэл бүртгэгдсэн байна.

Эдгээр нярайн эндэгдлийн 80 орчим хувь нь төрөлхийн гажигтай холбоотой байжээ. Төрөлхийн гажгийг хөнгөнөөс хүнд зэрэг хүртэл ангилдаг бөгөөд хамгийн түгээмэл төрөл нь нярайн зүрх, нуруунд нөлөөлдөг. Зарим тохиолдолд төрөлхийн гажигтай хүүхэд хэдхэн сар амьдардаг.

Бусад судалгаагаар үр хөндөлтийг хориглосон мужуудад төрөлт нэмэгдэж байгааг шинжээчид тогтоосон ч энэ өсөлтийн зарим нь үхэлд хүргэх аюултай төрөлхийн гажигтай ураг тээж буй эмэгтэйчүүдийн тоо пропорциональ бусаар өссөнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнчлэн үр хөндөлтийг хориглох нь хүүхэд, эхийн аль алиных нь эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас гадна эрүүл мэндийн системд нөлөөлж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: CNN

#АНУ, #үр хөндөлт, #нярайн эндэгдэл,