Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулж буй ICAN 2024 - Агаарын хэлэлцээрийн арга хэмжээ 10 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж байна. Тус арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй уулзан, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Агаарын харилцааны энэхүү хэлэлцээрүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Итали болон Бүгд Найрамдах Руанда улстай агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал болж байна. Мөн олон улсын нисэхийн салбарт Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх мөн тус улсуудтай худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.
Тухайлбал, Бүгд Найрамдах Итали улсын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим 2 цэг тодорхойлохоор тохирсон. Бүгд Найрамдах Руанда улсын хувьд цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тохирно.
Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ICAN 2024 арга хэмжээнд нийт 83 улс, хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгч оролцож, нийт 564 уулзалт төлөвлөгдсөнөөс 20 орчим хувь нь арга хэмжээний эхний өдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эх сурвалж: ИНЕГ

#ИНЕГ, #итали, #агаарын харилцааны хэлэлцээр, #Руанда,