Өмнөд Солонгос Умардын цэргүүдийг ажиглахын тулд Украин руу цэргээ илгээх талаар хэлэлцэж байгааг засгийн газрын эх сурвалжаас иш татан “Yonhap” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөдийн тагнуулын агентлаг Хойд Солонгосыг энэ сард Украины дайнд байлдуулах зорилгоор 1,500 орчим тусгай хүчний цэргээ Орос руу илгээсэн гэж мэдэгдсэн бол Умардын тал тусгай хүчний элит ангиас нийт 12,000 цэрэг илгээхээр төлөвлөж байгааг тагнуулын эх сурвалж мэдээлсэн байна.

Түүнчлэн Оросыг дэмжих зорилгоор илгээсэн Хойд Солонгосын тусгай хүчний цэргүүдийн тактик, байлдааны чадварыг ажиглахын тулд бие бүрэлдэхүүнээ Украин руу илгээж магадгүй гэж хэлжээ. 

Хэрэв илгээвэл, Өмнөдийн баг Хойд Солонгосын байлдааны тактикт дүн шинжилгээ хийх, мөн олзлогдсон Хойд Солонгосчуудыг байцаахад оролцох цэргийн тагнуулуудаас бүрдэх төлөвтэй байна.

Өмнөдийн засгийн газар мөн үхэлд хүргэх зэр зэвсгийн тусламж шууд үзүүлэхгүй байх бодлогоосоо ухарч Украинд зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэв.

Хойд Солонгос-Оросын цэргийн хамтын ажиллагааны шинж тэмдгийг ажиглахын зэрэгцээ хариу арга хэмжээг үе шаттайгаар авах болно гэж эх сурвалж хэлсэн байна. 

Ингэхдээ хамгаалалтын зориулалттай зэвсгийн тусламжийг нэн тэргүүнд тавина гэж эх сурвалж хэлээд, үхлийн аюултай зэвсэг нийлүүлсэн ч Өмнөд Солонгос Украинд шууд бусаар нийлүүлэх арга замыг авч үзэх болно гэж эх сурвалж хэлжээ.

Үүний зэрэгцээ, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Ха Кюу ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгосоос Украинд үзүүлэх логистик болон хүмүүнлэгийн тусламж, тухайлбал хийн баг, хээрийн хүнс зэргийг үргэлжлэн нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. 

Түүнээс цэргээ илгээсний хариуд Хойд Солонгос Оросоос юу авч болох талаар асуухад тэрээр Москва Пхеньянд санхүүгийн тусламж эсвэл дэвшилтэт технологийн дэмжлэг үзүүлж магадгүй гэж БХЯ үзэж байгааг хэлжээ.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Украины дайн,