Хойд Солонгосын цэргүүд Украинд Оросын төлөө тулалдаж байгаа тухай мэдээлэлд АНУ “санаа зовниж” байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэв.
Энэ долоо хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тагнуулын албанаас Хойд Солонгос дайнд бодитоор оролцож байгаа талаар мэдээлэл авснаа хэлээд, Оросын зэвсэгт хүчинд бие бүрэлдэхүүнээ шилжүүлж байгаад Хойд Солонгосыг буруутгасан юм.
Кремль энэ мэдээллийг үгүйсгэсэн.
Энэ асуудлаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Шон Саветт, хэрэв Хойд Солонгосын цэргүүд Украины дайнд оролцож байгаа нь үнэн бол хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа мэдэгдэхүйц нэмэгдсэнийг илтгэх болно гэж мэдэгджээ.
“Ийм алхам нь мөн Украины эсрэг харгис хэрцгий дайны тулааны талбарт ихээхэн хохирол амссаар байгаа Орос улс цөхрөлийн шинэ түвшинд ирснийг илтгэх болно” гэж Саветт хэлсэн байна.
Вашингтон мөн Хойд Солонгосыг Орост баллистик пуужин, сум нийлүүлсэн гэж үздэг. Москва, Пхеньян хоёр зэвсгийн наймааг үгүйсгэж ирсэн ч цэргийн харилцаагаа улам бэхжүүлэхээ мэдэгдээд байгаа.
Хойд Солонгосын бие бүрэлдэхүүн мөргөлдөөнд оролцож байгаа нь Пхеньянд өөрийн зэвсгийг тулааны талбарт турших, бодит мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг олгоно гэж АНУ-ын армийн Энэтхэг-Номхон далайн бүсийн командлагч генерал Чарльз Флинн Вашингтонд болсон арга хэмжээний үеэр хэлжээ.
“Жинхэнэ тулааны талбараас ирж буй мэдээлэлд үндэслэн Хойд Солонгос зэвсэг, сум, чадавх, тэр ч байтугай бие бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах болно, энэ нь миний хувьд маш их санаа зовоосон асуудал” гэж цааш нь хэлсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Пхеньянд айлчлах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд талууд харилцан туслалцах заалт оруулсан бөгөөд энэ нь гэрээний аль нэг тал гадны түрэмгийлэлд өртсөн тохиолдолд нөгөө тал нь туслах үүрэг хүлээсэн гэсэн үг юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #ОРос, #Украины дайн, #Хойд солонгос,