Өчигдөр АНУ болон Их Британийн Гадаад хэргийн сайд нар Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзаж, нэмэлт тусламж амласан ч Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх боломжтой алсын зайн тусгалтай зэвсгийн хязгаарлалтыг цуцлах тал дээр ямар нэгэн  ахиц дэвшил гараагүй байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми нар Зеленьскийтэй Украины дайны зорилго болон зорилгодоо хүрэхэд нь юу шаардлагатай байгаа талаар талаар ярилцсан гэжээ.

Бид алсын зайн тусгалтай зэвсэг болон бусад зүйлсийн талаар ярилцсан. Хэлэлцээрийн үеэр өрнөсөн яриаг Вашингтонд уламжилж, сонссон зүйлийнхээ талаар ерөнхийлөгчид танилцуулах болно Блинкен сэтгүүлчдэд мэдэгдэв.

Зеленьский Москвагийн довтолгоо хийх чадварыг хязгаарлахын тулд АНУ-ын “ATACMS”, Британийн “Storm Shadows” зэрэг барууны пуужингуудаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийг Киевийн холбоотнуудаас олон сарын турш гуйж байгаа.

Ламми хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Бид Украиныг анхааралтай сонсож байгаа бөгөөд дайнд ялахад нь шаардлагатай цэргийн техник хэрэгсэлтэй холбоотой болон бусад олон асуудлыг авч хэлэлцэж байгаа гэж хэлжээ. Түүний хэлснээр эдгээр хэлэлцүүлэг хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэв.

Хэвлэлийн бага хурлын өмнө Зеленьскийгээс АНУ, Их Британи Оросын гүнд цохилт өгөхийг зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа эсэхийг асуухад, тэрээр энэ нь түүнээс бус, харин Украины холбоотнуудын өөдрөг үзэл-ээс шалтгаална гэж хариулсан байна. 

Зеленьский мөн өөрийн Telegram сувагт нийтэлсэн тайлбартаа яриа хэлэлцээрийг урт бөгөөд утга учиртай гэж тодорхойлоод, Бүх гол асуудлыг хэлэлцсэн гэж бичжээ. 

Вашингтон болон Европын зарим эрх баригчид алсын зайн зэвсэгт тавьсан хязгаарлалтыг цуцлах нь барууны орнуудыг шууд мөргөлдөөнд татан оруулж болзошгүй гэж эмээж байгаа. Үүний зэрэгцээ, дайныг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд Украин илүү их тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Лхагва гарагт Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин, хэрэв Киевт Оросын нутаг дэвсгэрийн эсрэг алсын зайн тусгалтай зэвсэг ашиглахыг зөвшөөрвөл Москва АНУ болон түүний холбоотнуудыг дайнд оролцогч тал гэж үзнэ гэж анхааруулжээ.

Айлчлалын үеэр Блинкен Украинд 700 гаруй сая ам.долларын нэмэлт тусламж амласан бол Их Британи дахин 600 сая фунт стерлинг буюу 781 сая ам.доллар олгохоор болсныг Ламми мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #зэвсгийн тусламж, #Их Британи, #УКраин,