Орос улс Украины дайнд шаардлагатай цахилгаан хэрэгслийг Энэтхэгээс нууц худалдааны замаар дамжуулан авдаг тухай Financial Times пүрэв гарагт засгийн газрын баримт бичиг болон нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Москвад төвтэй Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа, аж үйлдвэрийн олон улс хоорондын хамтын ажиллагааны консорциум (Вэд ММКП) 2022 оны аравдугаар сард Оросын Аж үйлдвэр, худалдааны яаманд өмнө нь барууны орнуудаас худалдаж авдаг байсан эд ангиудыг худалдаж авахад 82 тэрбум рупи буюу 976,650 орчим доллар зарцуулах боломжтой талаар мэдэгдэл хүргүүлж байжээ.

Энд дурдагдсан харилцаа холбооны төхөөрөмж, сервер болон бусад нарийн төвөгтэй цахилгаан хэрэгслийн эд ангиуд нь иргэний болон цэргийн давхар зориулалттай тул барууны экспортын хяналтад багтдаг байна.

Хэдийгээр барууны орнууд гадны орнуудаас цахилгаан хэрэгсэл импортлох боломжийг нь хязгаарласан ч Оросын пуужин, дрон, байлдааны электрон хэрэгслийн үйлдвэрлэлд эдгээр эд ангиуд шаардлагатай хэвээр байна.

FT-ийн мэдээлснээр Вэд ММКП нь тайландаа барууны хяналтаас зайлсхийхийн тулд Орос, Энэтхэгийн компаниудын хооронд хаалттай төлбөрийн систем-ээр дамжуулан гүйлгээ хийх төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байжээ.

Хориг арга хэмжээг үл харгалзан Орос, Энэтхэг хооронд нефтийн худалдаа эрчимжсэнээр хоёр орны худалдаа 2023 онд бараг 65 тэрбум ам.долларт хүрсэн. 

Тэр дундаа, гаалийн мэдүүлгээр Энэтхэгийн цахилгаан хэрэгслийн экспорт 2022 оны дунд үеэс мэдэгдэхүйц өссөн байна. 

“FT”-ийн нийтлэлд өгүүлснээр Энэтхэгийн Innovio Ventures компани дор хаяж 4.9 сая ам.долларын дрон болон бусад төрлийн цахилгаан бараа Орост нийлүүлсэн бол Орос руу хоригт орсон бараа бүтээгдэхүүн импортлох нууц зам болсон Төв Азийн Киргизстан руу 600 мянган долларын бараа нийлүүлжээ.

Мөн хориг арга хэмжээнд багтсан Оросын Тесткомплект гэх компани радио-электрон системд ашиглах зорилгоор 568 мянган долларын тоног төхөөрөмж худалдан авсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Энэтхэг, #нууц худалдаа, #цахилгаан хэрэгсэл,