Олон эцэг эх хүүхдийнхээ дүн болон хичээлээс гадуурх сургалт анхаардаг ч сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу ”EQ”-д төдийлөн анхаарал хандуулдаггүй байна.

“EQ”-г хөгжүүлэх нь нийгмийн харилцаанд ороход тустайгаас гадна энэ нь хүүхдийг уян хатан, өрөвдөх сэтгэлтэй, амжилттай, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, утга учиртай харилцааг бий болгож, сэтгэл хангалуун амьдарч чаддаг том хүн болж өсөхөд тусалдаг.

Тэгвэл эцэг эхчүүд сэтгэл хөдлөлийн өндөр чадвартай хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

1. Чимээгүй байх

Хүүхдэдээ мэдрэмжээ ойлгож, дотоод дуу хоолойдоо итгэх орон зайг өгөх нь чухал юм. Эцэг эхчүүд хүүхдээ бухимдах үед хажууд нь чимээгүй суугаад, үг хэлэлгүйгээр хань болохыг хичээгээрэй. Ингэснээр хүүхдэд сэтгэл хөдлөлөө эргэцүүлэн бодох боломжийг олгох юм.

2. Сэтгэл хөдлөлөө нэрлэх

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа Би бухимдаж байна эсвэл Би баяртай байна гэх мэтээр мэдрэмжээ амаар хуваалцсанаар хүүхэд сэтгэл хөдлөлөө ойлгож, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг. Энэ нь хүүхдэд сэтгэл хөдлөлийг хэвийн зүйл гэдгийг ойлгож, сэтгэл хөдлөлөө дарах бус харин илэн далангүй хуваалцахад нь тус болох болно.

3. Хүүхдээсээ уучлалт гуйх

Энэ нь хүүхдэдээ алдаа бол амьдралын нэг хэсэг, хариуцлага хүлээх нь хүчтэй байдлын илэрхийлэл гэдгийг ойлгуулахад тусална. Мөн хүүхдээсээ уучлалт гуйснаар эцэг эхдээ итгэх итгэл нь нэмэгдэж, хүүхэд тань өөрийгөө үнэ цэнтэй гэдгийг мэдрэх юм. Түүнчлэн бусдыг ойлгох чадварт суралцаж, алдаагаа засаж залруулах нь эрүүл харилцааны гол хэсэг гэдгийг ойлгоход нь тустай. 

4. Гуйя, баярлалаа эсвэл уучлаарай гэдэг үгийг албадах хэрэггүй

Эелдэг байдал, хүндэтгэлийг албадаж болохгүй. Тиймээс тулгах эсвэл хүчлэхийн оронд өөрсдийн үйлдлээрээ үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд эцэг эхээсээ суралцдаг гэдгийг санаарай.

5. Жижиг асуудлыг ч үл тоомсорлож болохгүй

Тоглоомоо хаясан, найзтайгаа муудалцсан гэлтгүй хүүхдийнхээ санааг зовоосон ямар ч асуудалд нухацтай ханддаг байх нь чухал. Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч буйгаа харуулах нь сэтгэл хөдлөл чухал гэдгийг тэдэнд ойлгуулах болно. Сэтгэл хөдлөлөө ил гаргах аюулгүй орчныг бүрдүүлэх нь цаашлаад өөрийгөө үнэлэх мэдрэмжийг нь дэмжихэд тустай.

6. Өмнөөс нь асуудлыг шийдэх гэж бүү яар

Шийдвэр гаргахад сургах хамгийн сайн арга бол хүүхдийг өөрсдөө шийдвэр гаргахад нь урамшуулах явдал юм. Асуудлыг нь шийдэхийн оронд Яавал дээр гэж чи бодож байна? гэх зэргээр асуугаад үзээрэй. Хүүхэд аливаа асуудалтай нүүр тулж сурснаар шүүмжлэлт сэтгэлгээ нь хөгжиж, өөртөө итгэх итгэл, бие даасан байдал нь нэмэгдэнэ. 

7. Уйдах цаг өг

Хүүхдэдээ уйдах цаг өгөх нь нам гүм байдалд дасахад нь туслах болно. Ингэснээр хүүхэд илүү бүтээлч болж, сэтгэл хөдлөлөө зохицуулж, асуудлыг шийдвэрлэх чадварт суралцана. Хүүхэд дэлгэц ашиглахын оронд цонх руу ширтэх гэх мэт энгийн мөчүүдээс баяр баясгаланг олж, ганцаараа байж сурах юм. 

Эх сурвалж: CNBC

#хүүхэд, #сэтгэл хөдлөлийн оюун ухаан, #EQ,