Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт хурдацтай урагшилж, өдөрт хэдэн хавтгай дөрвөлжин километр газар эзлэн авч байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдэв.
Украины нутаг дэвсгэрийн 18 хувийг хяналтдаа аваад буй Оросын арми 2023 онд Киевийн сөрөг довтолгоо амжилтгүй болсноос хойш зүүн Украинд хүчээ төвлөрүүлээд байгаа.
Зүүн хэсэг дэх Оросын хүчийг өөр тийш нь чиглүүлэхийн тулд Украины хүчин наймдугаар сарын 6-нд Оросын Курск муж руу томоохон дайралт хийсэн хэдий ч цэргийн тоогоор илт давуу Оросын арми сүүлийн долоо хоногт Украины зүүн хэсгийн суурин газруудыг ээлж дараалан эзэлж, стратегийн чухал ач холбогдол бүхий Покровск хот руу харьцангуй хурдан урагшилжээ.
Путин нийслэл Москвагаас зүүн зүгт 4,500 км зайд орших Тува улсын Кызыл хотын 20-р дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа “Бид Донбасст ийм довтолгоо хийгээгүй удаж байна” гэж хэлжээ.
“Бид 200, 300 метр урагшлах тухай яриагүй байна... Оросын зэвсэгт хүчин Украины газар нутгийг 200-300 метрээр биш харин хавтгай дөрвөлжин километрээр хяналтдаа оруулж байна.”
Өнөөдөр мөн Оросыг дэмжигч цэргийн блогчид Оросын арми Украины зүүн хэсгийн Селидов, Украинск хотод тулалдаж байгаа талаар мэдээлжээ. Украины талаас Оросын давшилтын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украин гаралтай, Оросыг дэмжигч нөлөө бүхий цэргийн блогч Юрий Подоляка Покровск хотоос өмнө зүгт 20 км зайд орших Селидов, Селидовоос өмнө зүгт 14 км зайд орших Украинск хотод ширүүн тулаан өрнөж байгаа талаар мөн мэдээлжээ. Түүний хэлснээр хоёр тал эдгээр хотуудын төлөөх тулаанд цэргийн хүчээ эрчимтэй дайчилж байгаа аж.
Оросыг дэмжигч Рибар мөн энэ хоёр хотод тулаан болж байгаа талаар мэдээлсэн байна. Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Украины цэргүүдийг Селидов хотын нэг хэсгээс шахан гаргасан гэж мэдэгдэв.
Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин Донецк мужийн зүүн хэсгийн Скучне тосгоныг хяналтдаа авсан болохыг РИА агентлаг өнөөдөр Оросын Батлан хамгаалах яамнаас иш татан мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Украины дайн,