Сэлэнгэ мөрний ай савд Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотойгоор хоер улс хамтран байгаль орчны үнэлгээг хийх шаардлагатай тул энэ ажлын хүрээнд санамж бичгийг  байгуулах  юм. 

Санамж бичгийн хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн  улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтүүдийг биелүүлэхэд хоёр тал  анхаарч ажиллана. Мөн Байгаль нуур, Сэлэнгэ мөрний усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох төслийн олон жилийн яриа хэлэлцээ ийнхүү ажил хэрэг болж  ахисан шатанд шилжлээ.
  
Монгол Улсын Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад хариуцуулахаар шийдвэрлэлээ гэж БОУАӨЯ-аас мэдээллээ. 

#БОУАӨЯ, #Эгийн голын УЦС, #сайд С.Одонтуяа,