Өнгөрсөн сард Энэтхэг Хятадыг гүйцэж, Оросын нефтийн хамгийн том худалдан авагч болсон байна.
Долдугаар сард Оросын Энэтхэг рүү гаргасан түүхий нефтийн экспортын хэмжээ өдөрт 2.07 сая баррельд хүрч дээд амжилт тогтоосон бол Хятад руу гаргасан нефтийн хэмжээ 1.76 сая баррель байжээ.
Энэтхэг Оросоос өнгөрсөн оныхоос 12%-иар илүү түүхий нефть импортолсон бол дэлхийн хамгийн том түүхий нефть импортлогч Хятад мөн хугацаанд 7.4%-иар бага түүхий нефть импортолсон байна. Хятадад газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ашиг буурч, шатахууны эрэлт багассантай холбоотойгоор түүхий нефтийн эрэлт буурсан нь үүнд нөлөөлжээ.
Барууны орнууд Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хэсэгчлэн хориг тавьж, Их Долоогийн орнууд 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлсний хариуд баррель газрын тосны үнэд 60 ам.долларын дээд хязгаар тогтоосны дараа Оросын газрын тосны үнэ буурсан.
Гэсэн ч Энэтхэг, Хятадын ачаар Оросын газрын тос, байгалийн хийн орлого нэмэгдэж, Москва барууны хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой болсон юм.
Мөн долдугаар сард Оросын түүхий нефть Энэтхэгийн нийт нефтийн импортын 44 хувьд хүрч дээд амжилт тогтоосон байна.
“Цаашид хориг арга хэмжээг чангатгахгүй л бол Оросын нефтийн импорт өссөөр байх болно” гэж Энэтхэгийн нэрээ нууцалсан албаны хүн хэлснийг “Reuters” агентлаг иш татан мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Энэтхэг, #түүхий нефть,