Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн хотуудад цагаачдын эсрэг хүчирхийлэл газар авч, 150 гаруй хүн баривчлагджээ.
Ням гарагт жагсагчид Ротерхэм дэх орогнол хүсэгчдийн байрлаж буй “Holiday Inn Express” зочид буудал руу нэвтрэхийг оролдож, цонхыг нь хагалж, гадаах хогийн савыг нь шатаасан байна. Зочид буудлын ажилчид болон зочид буудалд байрлаж буй хүмүүс бэртэж гэмтээгүй боловч наад зах нь 10 цагдаа гэмтжээ. Нэг офицер толгойдоо хүнд гэмтэл авсан байна.
Тамворт, Мидлсбро, Болтон, Халл, Веймут зэрэг олон хотод мөн ижил төстэй үймээн дэгдсэний улмаас цагдаагийн хүчийг дайчлахад хүрчээ.
Тухайлбал, Дорсет мужид цагаачлалыг эсэргүүцэгчид болон эсрэг талын 600 орчим хүний хооронд “бага хэмжээний зөрчил” гарч нэг хүн нийтийн хэв журам зөрчсөн хэргээр баривчлагдсан байна.
Болтон хотод цагаачлалын эсрэг жагсагчид болон нүүрэндээ баг зүүж, “Аллаху Акбар” (Бурхан бол агуу) гэж хашхирч байсан 300 гаруй хүний хооронд мөргөлдөөн гарсан бөгөөд үүний дараа Их Манчестер мужийн цагдаагийн газраас хүмүүсийг нүүрээ далдалж баг зүүхийг хоригложээ.
Үймээн самуунтай холбоотойгоор даваа гарагт Даунинг Стритэд яаралтай хариу арга хэмжээ авах “Кобра уулзалт” зарласан байна.
Онцгой байдлын хорооны хуралдаанаар амралтын өдрүүдэд болсон хүчирхийллийн талаарх мэдээлэл, ойрын өдрүүдэд авах арга хэмжээний талаар Засгийн газарт мэдээлэл өгөх бөгөөд холбогдох сайд, цагдаагийн төлөөлөл оролцох юм.
Тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер Ротерхэмд болсон халдлагыг буруушааж, эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүсийг “хуулийн дагуу” шийтгэхээ амласан байна. Мөн болж буй үймээн самуунд хэт барууны үзэлтнүүдийг буруутгав.
Өнгөрсөн долоо хоногт Саутпорт хотод хутгаар зэвсэглэсэн өсвөр насны хүү бага насны гурван охины амийг хөнөөж, олон хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. Халдлага үйлдэгчийг радикал лалын шашинт цагаач гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа Саутпорт болон бусад хотуудад цагаачлалын эсрэг, тэр дундаа Исламын шашинтнуудын эсрэг хүчирхийлэл дэгдээд байгаа юм.
Дотоод хэргийн сайд Иветт Купер болж буй үйл явдлыг “аймшигтай” гэж нэрлээд, засгийн газар цагдаа нарыг “хүчтэй арга хэмжээ” авахыг дэмжиж байгааг мэдэгдэв. Түүнчлэн лалын сүм хийдүүдийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #цагаачдын эсрэг жагсаал, #Саутпортын хэрэг,