Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гарагт /2026.10.22/ нийт гишүүдээс 83 нь хүрэлцэн ирж, 74.6 хувийн ирц бүрдсэнээр 14:00 цагт эхлэв.

2026-10-22 19.32.15.jpg

Энэ өдрийн “эртэч” гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Б.Энхбаяр, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, С.Эрдэнэболд нар тодорсныг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товложээ.

2026-10-22 19.23.11.jpg

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа. Иргэн Д.Ганбаяраас Цэцэд хандаж өргөдөл гаргасны дагуу Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн тухай дүгнэлтийг Цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Комисс дэргэдээ орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороотой. Тус хорооны гишүүнд хамаарах хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянан шийдвэрлэжээ. Тухайлбал, Цэцийн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;” гэснийг зөрчөөгүй гэж шийдвэрлэж, дүгнэлт гаргасан байна. (Дүгнэлтийг эндээс)

2026-10-22 19.23.35.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, үг хэлэх үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, хүний эрхийн эрх зүйн зохицуулалтуудыг парламент баталсан нь томоохон алхам болсныг онцолж, Цэцийн дүгнэлттэй санал нийлэхээ илэрхийллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн бол УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй, чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцах зохицуулалттай гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ

2026-10-22 19.20.40.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуув. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ажлын хэсгээс ирүүлсэн сонсголын тайланг хэлэлцээд, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Энэ талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

2026-10-22 19.20.44.jpg

Нэр дэвшигч Батчулууны Амартүвшин 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.(Дэлгэрэнгүйг эндээс)

Нэр дэвшигч Базаррагчаагийн Даваажав 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт төлөөлөгч, Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшилж байсан хуульч, өмгөөлөгч (Дэлгэрэнгүйг эндээс) ажээ.

2026-10-22 19.24.51.jpg

Хуралдаан дэгийн дагуу үргэлжилж, нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэхийг чухалчилсан тангарагтаа үнэнч ажиллаж чадах эсэх, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрт тохиолдсон кэйсээ жишээ татан шүүх иргэдийн асуудлыг шуурхай шийддэг байх асуудлыг хөндөв.

2026-10-22 19.24.58.jpg

Шүүхийн ачаалал хэтийдсэн, шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахад бүртгүүлдэг хүн ховордсонд анхаарч, хараат бус ажиллахыг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл сануулан асуулт асуусан. Нэр дэвшигчид гишүүдийн асуулт бүрд хариулж, тангарагтаа үнэнч ажиллахаа илэрхийлсэн. Ийн хэлэлцээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох эсэх асуудлыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж, шийдвэрлэхээр хойшлууллаа.

Монгол-Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ

2026-10-22 19.32.50.jpg

Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

2026-10-22 19.25.22.jpg2026-10-22 19.25.28.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад анхны төрийн айлчлал хийх үеэр талууд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулж, хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зуржээ.Хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичиг болох уг гэрээ нь монгол, орос, беларусь хэл бүхий гурван эхтэй, 17 зүйлтэйг илтгэв. Гэрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ. Гэрээний 16 дугаар зүйлд заасны дагуу талууд гэрээг соёрхон баталж, соёрхон баталсан батламж, жуух бичгийг харилцан солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох учиртай. Беларусь Улсын Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхим 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг соёрхон баталж, хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн нийцлээ хангасан тухай манай талд мэдэгдсэн гэв.

2026-10-22 19.25.43.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, холбогдох яамд, сайд нар, төрийг төлөөлж байгаа албан тушаалтнууд олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэйг сануулж, асуулт тавилаа.

2026-10-22 19.32.15.jpg

Засгийн газар аливаа төслийг цагийг нь тулгахгүй өргөн мэдүүлж, парламентын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах ёстойг УИХ-ын дарга С.Бямбацогт анхаарууллаа. Тэрбээр Гадаад харилцааны яам энэхүү гэрээний асуудлыг яагаад хугацаа алдаж, хоёр жилийн дараа төслийг өргөн мэдүүлснийг тодруулав. Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцээд, санал хураалтыг мөн хойшлуулав.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

2026-10-22 19.21.22.jpg2026-10-22 19.33.27.jpg

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулахдаа, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг баталж, Хувь хүний орлогын албан татварын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2027 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутах төлөвтэй тул төсвийн орлого, зарлага, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцох шаардлага үүссэн гэв.

2026-10-22 19.21.04.jpg

Засгийн газраас Оюу Толгой төслөөс 2027 онд өөрийн буюу төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, нийгмийн тулгамдсан суурь асуудал буюу эрчим хүч, дэд бүтцийн салбарын санхүүгийн хүндрэлийг арилгаж, хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулахаар тооцоолжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагыг өөрчилж, ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасныг хууль санаачлагч танилцууллаа.

Төсвийн тусгай шаардлагуудыг тооцохдоо гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон гэж Б.Энхбаяр сайд илтгэв.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээв.

2026-10-22 19.25.55.jpg

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, Байнгын хороод энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэлээ.

2026-10-22 19.24.08.jpg2026-10-22 19.26.15.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Дав.Цогтбаатар, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд улсын төсвийн төсөлд зохист харьцааг баримталж, эрэмбэлэх, төсвийг хэлэлцүүлэхэд сайд нар сахилга хариуцлагатай, парламентад хүндэтгэлтэй хандах асуудлыг хөндөв.

2026-10-22 19.22.34.jpg

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэтэрхий олон удаа өөрчилж байгаа нь зохистой бус болохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл сануулсаар байгааг онцолсон.

2026-10-22 19.33.47.jpg

Хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан илэрхийлж үг хэлсэн юм. Тэрбээр, долоо хоногийн өмнө баталсан хуулиа бид дахиад өөрчлөх гэж байна, иргэдийн амьжиргаа бахь байдгаараа бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

2026-10-22 19.24.18.jpg

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 7 хууль, 3 тогтоолын төслийг боловсруулан санаачилсан гэж Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хууль санаачлагчийн танилцуулгыг илтгэлээ.

2026-10-22 19.24.45.jpg

Төслийн талаарх УИХ-ын Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа танилцуулсан. Төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Оюу толгой төслийн ногдол ашгийг ирэх жил зөвхөн ахмадуудад өгөх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

2026-10-22 19.25.33.jpg

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар засаглал хоорондын зарчим алдагдаж байгааг, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр ирэх оны төсвийг бүтээн байгуулалт руу чиглүүлж, зам, дэд бүтэц, шугам сүлжээ зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь чухал гэсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ж.Галбадрах, Ч.Номин, Г.Очирбат нар төсвийн төслийн талаар тодрууллаа.

2026-10-22 19.33.53.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад биечлэн хариулав. Тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан улс, эх орноо бодож, тулхтай шийдвэр гаргахыг уриалж учирласан юм.

2026-10-22 19.30.31.jpg

“Нээлттэй парламент” бодлогын хүрээнд И-Монголиа цахим системд “УИХ таныг сонсож байна” цэсийг ажиллуулж, иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй гэсэн хүсэлт олон ирснийг холбогдох сайдаас нь УИХ-ын дарга С.Бямбацогт тодрууллаа. Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир уг асуудлыг шийдвэрлэхээр санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан учраас саадгүй олгоно гэсэн хариуг өгөв.

2026-10-22 19.31.45.jpg

Гишүүд асуулт асууж, хариул авч дууссаны дараа УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Энхтүвшин нар хуулийн төслүүдийг дэмжих эсэх байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

2026-10-22 19.31.55.jpg2026-10-22 19.32.10.jpg

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг Баасан гарагийн хуралдаанаар шийдвэрлэнэ

2026-10-22 19.30.37.jpg

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс  2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоотой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор уг төслийг боловсруулсан гэж хууль санаачлагч онцолсон. Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг үнэлж, эрэмбэлэх, иргэдийн оролцоог бодит болгох, төсөвтэй холбоотой бүх агуулга, мэдээллийг нээлттэй, ил тод, хялбаршуулсан байдлаар мэдээлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон гэв. Одоо мөрдөж байгаа хуульд энэ талаар тодорхой зохицуулалт хангалтгүй гэж үзсэн тул улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг оноогоор үнэлж, эрэмбэлэн төсөвт тусгадаг байх, үнэлж эрэмбэлээгүй төслийг төсөвт тусгахыг хориглох зохицуулалтыг нэмж оруулжээ. Мөн төсвийн төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, төсөвт өртөг, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд цахимаар тогтмол мэдээлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог бодит болгохын тулд төсвийн талаарх мэдээллийг хялбаршуулан танилцуулах агуулгыг хуульд тусгаж, иргэдээс саналыг нь хүлээн авах, шийдвэрлэлтийг тайлагнах үүргийг төсөлд тусгажээ.

2026-10-22 19.30.52.jpg

Хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцууллаа.

2026-10-22 19.32.00.jpg2026-10-22 19.31.17.jpg2026-10-22 19.31.12.jpg

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа, О.Алтангэрэл, Б.Түвшин нар асууж, үг хэлэв. Хууль, тогтоолын төслүүдээрх санал хураалтыг маргааш буюу Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулснаар чуулганын нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,