Даваа гарагт Ливерпүүл хотын ойролцоох Саутпорт хотод 17 настай Аксел Муганва Рудакубана 13 хүүхэд, хоёр том хүний биед халдсаны улмаас 6-9 настай гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Мягмар гарагт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг радикал лалын шашинт цагаач гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа хууль бус цагаачдын эсрэг жагсаал Саутпорт, Хартлпул, Лондонд хоёр өдрийн турш үргэлжиллээ.

Хүчирхийлэл мягмар гарагийн орой Саутпортын сүмийн гадаа эхэлсэн бөгөөд жагсагчид цагдаагийн бие бүрэлдэхүүн руу дайрч, цагдаагийн машиныг галдан шатаасан байна.

Лхагва гарагийн шөнө Лондон, Хартлпул зэрэг Их Британийн бусад газруудад тархаж, өчигдөр орой Лондон хотод жагсагчид Даунинг Стритийн хаалга руу галт бамбар, лааз, шилэн лонх зэрэг шидэж танхайрчээ.

Жагсаал болсон хотуудад нийт 100 гаруй жагсагч баривчлагдсан бөгөөд хэд хэдэн цагдаагийн алба хаагч гэмтэж бэртсэн байна.

Олон нийтийн сүлжээгээр хэргийг лалын шашинтай орогнол хүсэгч үйлдсэн гэсэн буруу ташаа мэдээлэл тарсан байсан тул жагсагчдын зарим нь Завинуудыг зогсоо гэсэн уриа лоозон барьсан байв. 

Саутпортын халдлагад яллагдагчаар татагдсан Аксел Муганва Рудакубанаг насанд хүрээгүй шалтгаанаар нэрийг нь анх нууцалж байсан ч Ливерпүүлийн шүүгч түүний нэрийг зарлахыг зөвшөөрснөөр олон нийтэд ил болсон.

Цагдаагийн газраас мэдээлснээр шүүгдэгч Уэльсийн нийслэл Кардиффт төрсөн бөгөөд халдлага үйлдэх болсон шалтгааныг нь терроризмтой холбоогүй гэж үзэж байгаа аж.

Халдлагын дараах хэт барууны бүлгүүдийн дэгдээсэн үймээнийг тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер буруушаажээ. Мөн тэрээр Их Британи даяар хүчирхийллийн эсрэг цагдаагийн хэсэг байгуулахаар болсон тухай пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Стармер ирээдүйд гарч болох эмх замбараагүй байдлын эсрэг цаг алдалгүй арга хэмжээ авахын тулд цагдаагийн байгууллагад зохих эрх мэдэл олгохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Барууны орнуудын хувьд цагаачлалын асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон. Ялангуяа улс төрийн барууны үзэлтэй намууд цагаачлалыг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд Sky News-ын тооцоолсноор цагаачдын эсрэг жагсаал цуглаан 13 дахин нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Sky News, BBC

#Их Британи, #Саутпорт, #цагаачдын эсрэг жагсаал,