Наймдугаар сарын 15-наас эхлэн “Korean Air” экономи ангиллын зорчигчдод бэлэн гоймонгоор үйлчлэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. Эгнээ хоорондын зай нарийхан тул онгоц донслох үед бэлэн гоймон асгарч ойрхон сууж буй зорчигчид түлэгдэх тохиолдол олон гардаг байна.
Гэсэн хэдий ч бизнес болон нэгдүгээр ангиллын зорчигчид бэлэн гоймон захиалах боломжтой хэвээр байх гэнэ.
Түргэн болдог энэхүү зууш нь зорчигчдын дуртай сонголт байсаар ирсэн бөгөөд тус агаарын тээвэрлэгчийн хамгийн алдартай үйлчилгээнүүдийн нэг байв.
Гэвч “Korean Air”-ийн мэдээлснээр 2019 оноос хойш нислэгийн үеэр онгоц донслох тохиолдол хоёр дахин нэмэгджээ.
Түүнчлэн экономи ангилалд нэгэн зэрэг олон бэлэн гоймон захиалах явдал гардаг бөгөөд зорчигчид ойрхон суудаг тул түлэгдэх эрсдэл өндөр байдаг гэв.
Харин бизнес болон нэгдүгээр зэрэглэлийн хувьд бэлэн гоймонг зорчигчдод тус тусад нь хүргэдэг учраас донсолгоо болсон тохиолдолд асгарах магадлал нь бага байдаг байна.
Тус агаарын тээвэрлэгч нь өнөөг хүртэл холын зайн нислэгийн зорчигчдод бэлэн гоймонг үнэ төлбөргүй санал болгож ирсэн бол наймдугаар сарын 15-наас оронд нь хачиртай талх, хотдог, пицца зэрэг зууш санал болгох гэнэ.
Энэ алхмыг зарим нийгмийн сүлжээний хэрэглэгчид сайшааж буйгаа илэрхийлсэн бол зарим хэсэг нь цай эсвэл кофе зэрэг түлэгдэлт үүсгэж болзошгүй бусад зүйлсээр үйлчилсээр байгааг нь онцолсон байна.
Энэ оны эхээр мөн Сингапурын агаарын тээврийн компани болгоомжтой байх үүднээс донсолгоотой үед халуун ундаа, хоолоор үйлчлэхээ зогсоож байгаагаа мэдэгдэж байв.
Чичирхийлэл бол цаг агаарын бүх үзэгдлүүдийн дотроос хамгийн тааварлашгүй үзэгдэл бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор онгоц хүчтэй донслох магадлал нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байна.
Эх сурвалж: BBC