Орос улс АНУ, Герман улстай тохиролцсоны үндсэн дээр 20-30 орчим улс төрийн хоригдол болон сэтгүүлчийг суллахаар бэлтгэж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. Хэрэв үнэн бол энэ нь хүйтэн дайнаас хойших хамгийн олон хоригдол солилцсон тохиолдол болох юм. 

Оросын хараат бус хэвлэл өмнө нь улс төрийн 10 гаруй хоригдол суллагдаж магадгүй байгаа талаар мэдээлсэн ч Москва 20-30 орчим хүнийг барууны орнууд руу шилжүүлэхээр төлөвлөж байгааг эх сурвалж Politika.Kozlov”-д ярьжээ.

Шоронд хоригдож байсан тэрс үзэлтнүүд, сэтгүүлчдийг хорих ангиас тодорхойгүй газар руу шилжүүлсэн нь хоригдол солилцох ажиллагаа ойрын өдрүүдэд болж магадгүй гэж таамаглахад хүргээд байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр хоригдлуудын дунд Владимир Кара-Мурза, Олег Орлов, Лилия Чанышева, Москва хотын зөвлөлийн гишүүн асан Илья Яшин зэрэг Алексей Навальныйтай холбоотой хүмүүс, Украины дайныг шүүмжилсэн хэргээр ял сонссон Оросын иргэд болон АНУ-ын иргэд байгаа аж. 

Жагсаалтад мөн АНУ-ын сэтгүүлч Эван Гершкович байж магадгүй бөгөөд шүүх хурал нь үргэлжилж байгаа хүмүүс ч багтаж магадгүй гэж эх сурвалж хэлэв.

Лхагва гарагт Кремль болон засгийн газарт үйлчилдэг Россия агаарын тээврийн тусгай отрядын онгоцнууд хоригдлуудыг авчрахаар тэдний хоригдож буй бүс нутгууд руу ниссэн байна.

Эх сурвалж солилцоог ойрын хугацаанд хийж магадгүй гэж хэлсэн боловч цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Словенийн Любляна хотын шүүх тагнуул хийсэн хэргээр шоронд хоригдох ял аваад байсан Оросын хоёр иргэнийг тус улсаас албадан гаргах шийдвэр гаргасны дараахан буюу лхагва гарагийн эхээр N1 Slovenija телевиз нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан АНУ, Герман, Орос, Беларусь улс хоригдол солилцохоор төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

Мөн лхагва гарагт кибер гэмт хэрэг, мөнгө угаасан, цахилгаан бараа хууль бусаар хил давуулсан зэрэг хэргээр АНУ-ын шоронд хоригдож байсан Оросын дөрвөн иргэний талаарх мэдээлэл Холбооны хоригдлуудын мэдээллийн сангаас алга болсон байна.

Цагаан ордон солилцооны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орос улс хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сард Америкийн сагсан бөмбөгийн од Бритни Гринерийг АНУ-ын шоронд 12 жил хоригдсон зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцсон юм.

Эх сурвалж: The Moscow Times

#АНУ, #Герман, #ОРос, #хоригдол солилцоо,