Берил хар салхи Карибын тэнгисийн жижиг арлуудыг дайран өнгөрч, асар их сүйрэл авчирч, гурван хүний амийг авсныхаа дараа лхагва гарагийн үдээс хойш Ямайкийг дайрчээ.

4-р зэрэглэлийн хүчтэй хар салхинд амь үрэгдэгсдийн тоо ес болж өссөн ч энэ тоо нэмэгдэж магадгүй байна.

Карибын тэнгисийн зүүн хэсэгт хамгийн их хохирол амссан Сент-Винсент ба Гренадин дахь Палм арал дээрх бүх зүйл сүйрсэн бөгөөд юу ч үлдээгүй гэж арал дээрх амралтын газрын менежер утсаар мэдэгджээ.

Мягмар гарагийн орой Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн телевизээр тус улсад гурван хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болж, аадар борооны улмаас 8,000 гаруй байшин эвдэрч, дор хаяж 400 нь сүйдсэн талаар мэдээлэв. 

Ямайкийн нийслэл Кингстон хотод тасралтгүй бороо орж, салхи ширүүсэж эрэг орчмын замууд хэдийнэ угаагдсан байна.

АНУ-ын Үндэсний хар салхины төвийн (NHC) мэдээлснээр лхагва гарагийн үдээс хойш хар салхины нүд буюу төв нь Кингстоноос зүүн өмнө зүгт 72 км зайд байсан боловч гаднах цагаригууд нь 3 сая орчим хүн амтай арлын ихэнх хэсгийг бүрхсэн байв.

Берилийн салхины хурд хамгийн ихдээ 225 км/цагт хүрчээ.

Салхины хүч ойрын хоёр өдрийн дотор бага зэрэг сулрах төлөвтэй байгаа ч Кайманы арлууд руу шилжихдээ хүчтэй хэвээр байна гэж NHC тооцоолсон байна. 

Өнөөдөр Ямайкийн ихэнх нутаг болон Хаитигийн өмнөд хэсгээр борооны улмаас амь насанд аюултай үер бууж, хөрсний гулгалт үүсэх төлөвтэй байна гэж NHC мэдээлсэн бөгөөд пүрэв гарагийн эхээр Кайманы арлуудад салхины хурд нэмэгдэх төлөвтэй байгааг нэмж хэлэв.

Ямайка, Кайманы арлууд, мөн Мексикийн Юкатан хойгийн зүүн эрэг, тэр дундаа тус улсын далайн эргийн хамгийн том амралтын газар болох Канкун хар салхины сэрэмжлүүлэгтэй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters