Дэлхийн хамгийн том цөмийн гүрэн болох Орос улс цөмийн зэвсгийн номлолоо шинэчилж эхэлснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгдэв.
“Ерөнхийлөгч Путиний хэлснээр номлолыг өнөөгийн бодит байдалд нийцүүлэх ажил хийгдэж байгаа” гэж Песков сэтгүүлчдэд товч мэдэгдсэн байна.
Ням гарагт Оросын парламентын өндөр албан тушаалтан хэрэв Москва гадны аюул заналхийлэл нэмэгдэж байна гэж үзвэл цөмийн зэвсэг хэрэглэх талаар албан ёсны бодлогод заасан шийдвэр гаргах хугацааг багасгаж болно гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сард Путин цөмийн зэвсгийг ашиглах нөхцөлийг тодорхойлсон албан ёсны номлолоо өөрчлөх талаар анх цухуйлгаж байв.
Оросын хөрш Украинд эхлүүлсэн дайн нь 1962 онд Кубын пуужингийн хямралаас хойш анх удаа Орос болон барууны орнуудын хооронд томоохон сөргөлдөөний үндэс болж байна.
Эх сурвалж: Reuters

#Кремль, #ОРос, #цөмийн зэвсгийн номлол,