Дани улс Өмнөд Солонгосын “Samyang” компанийн халуун ногоотой бэлэн гоймонд агуулагдах капсаицины хэмжээг хордлого үүсгэж болзошгүй гэж үзэн худалдаанаас эргүүлэн татжээ.
“Samyang”-ийн “Buldak 3x Spicy & Hot Chicken”, “2x Spicy & Hot Chicken”, “Hot Chicken Stew” гэсэн гурван төрлийн бэлэн гоймон хязгаарлалтад өртсөн байна.
Мягмар гарагт Данийн хүнсний агентлаг эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татаад, сэрэмжлүүлэг гаргаж, хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээсээ татгалзахыг уриалжээ.
Данийн Мал эмнэлэг, хүнсний удирдлагын газраас нэг уут гоймонд агуулагдах капсаицины хэмжээг “маш өндөр бөгөөд хэрэглэгчдэд цочмог хордлого үүсгэх эрсдэлтэй” гэж дүгнэсэн байна.
“Хэрэв танд эдгээр бүтээгдэхүүн байгаа бол тэдгээрийг хаях эсвэл худалдаж авсан дэлгүүрт нь буцааж өгөх хэрэгтэй” гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн хэт халуун ногоотой хоол хүнс нь хүүхдүүдэд хор хөнөөл учруулж болзошгүйг тусгайлан анхааруулсан байна.
Энэхүү мэдэгдлийн дараа онлайн орчинд хэлэлцүүлэг өрнөж, халуун ногоотой хоолонд дурлагсад олон хөгжилтэй хариу үйлдэл үзүүлжээ. Ихэнх нь даничуудын халуун ногоо тэсвэрлэх чадварыг шоглосон байна.
“Даниас ирсэн найз маань бага зэргийн нунтаг чинжүүтэй, амтгүй шарсан сам хорхойг хэтэрхий халуун ногоотой гэж боддог байсан. Тэд энэ раменыг хор гэж бодох нь гайхмаар зүйл биш юм” гэсэн сэтгэгдэл “Reddit”-ийн форумд хамгийн их лайк авсан байна.
Өмнө нь өөр ямар нэгэн улс бэлэн гоймонг худалдаанаас татаж байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч бэлэн гоймонтой холбоотой сэрэмжлүүлэг гаргаж байсан тохиолдол байхгүй бололтой.
Капсаицин нь чинжүүний найрлагад агуулагддаг химийн нэгдэл бөгөөд шатаж буй мэдрэмж төрүүлдэг. Хүн чинжүү идэх үед капсаицин шүлсэнд ялгарч, амны хөндийн рецепторуудтай холбогддог байна.
“Samyang” бол 1960-аад оноос үйл ажиллагаа явуулж буй Өмнөд Солонгосын анхны бэлэн гоймон үйлдвэрлэгч хүнсний томоохон компани юм.
Эх сурвалж: BBC

#Дани улс, #бэлэн гоймон, #Samyang,