Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагч Ши Жиньпинтэй стратегийн түншлэлийн шинэ эрин үе”-ийг эхлүүлэх амлалтаа баталгаажуулсны дараа баасан гарагт хоёр орны худалдааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Путин Хятадад хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа төгсгөлд Хятадын зүүн хойд хэсэгт орших Оростой олон жилийн худалдаа, соёлын харилцаатай Хар мөрөн мужийн Харбин хотод айлчилж, Орос-Хятадын экспо, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумд зочилсон байна.

Украины түрэмгийлэлтэй холбоотойгоор Орос улс дэлхийн тавцангаас тусгаарлагдаж, барууны өргөн хүрээний хоригт өртсөн хэдий ч довтолгооноос хойш Хятадтай хийх худалдаагаа эрчимжүүлсэн. Хятадын гаалийн тоо баримтаас харвал өнгөрсөн онд хоёр орны худалдаа 26.3%-иар өсөж, 240.1 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон байна. Мөн барууны хориг арга хэмжээг үл харгалзан түүхий нефтийн нийлүүлэлт 24 гаруй хувиар нэмэгдэж, Орос улс Хятадын түүхий нефтийн гол нийлүүлэгч болжээ. 

Хятадын төрийн мэдлийн Global Times сонин баасан гарагийн нийтлэлдээ Хятадыг сүүлийн 13 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш байсаар ирснийг тэмдэглэсэн байна.

Хоёр орон янз бүрийн гадаад сорилт, таагүй хүчин зүйлийг даван туулж чадсанаар энэхүү амаргүй ололт амжилтад хүрсэн бөгөөд энэ нь Хятад, Оросын харилцааны бат бөх үндэс суурийг харуулж байна гэж нийтлэлд өгүүлжээ.

Путиний Харбинд хийсэн айлчлал нь эдгээр эдийн засгийн харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж харагдаж байна.

Орос-Хятадын худалдааны экспогийн нээлтийн ёслол дээр Путин хоёр орны эрчим хүчний салбарын харилцааг сайшаагаад, харилцаагаа бэхжүүлнэ гэж амлажээ. Орос улс Хятадын эдийн засаг, аж ахуйн нэгж, хот, суурин газруудыг хямд, байгаль орчинд ээлтэй эрчим хүчээр тасралтгүй хангахад бэлэн гэж тэрээр хэлсэн байна. 

Түүнчлэн Дэлхий дахин технологийн хувьсгалын босгон дээр байгаа энэ үед бид дэвшилтэт технологи, инновацын салбарт хоёр талын хамтын ажиллагааг тууштай гүнзгийрүүлэхээр зорьж байна гэж нэмж хэлэв.

Путинийг Сангийн сайд Антон Силуанов, Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина болон Сбербанк”-ны Гүйцэтгэх захирал Герман Греф, ВТБ-ийн тэргүүн Андрей Костин, тэрбумтан Олег Дерипаска, газрын тос үйлдвэрлэгч Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин, шингэрүүлсэн байгалийн хийн Новатек”-ийн босс Леонид Михельсон зэрэг худалдааны салбарын томоохон төлөөлөгч дагалдсан байна.

Эх сурвалж: The Moscow Times, Reuters

#Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #Харбин,