Даваа гарагт “OpenAI” компани өмнөх загваруудаасаа илүү хурдан “GPT-4o” гэх хиймэл оюун ухааны чатботыг танилцууллаа.
Энэ хувилбар бүх хэрэглэгчдэд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд илүү яриасаг, зарим тохиолдолд бүр сээтгэнэдэг байхаар программчлагдсан байна.
Шинэ хувилбар нь зурагт дүн шинжилгээ хийж, зургийн талаар ярилцах, орчуулга хийх, зураг болон дүрс бичлэгээс сэтгэл хөдлөл тодорхойлохоос гадна өмнөх харилцан яриаг хадгалах чадвартай буюу санах ойтой болжээ.
Танилцуулгын үеэр “GPT-4o”-ийн дуут хувилбар энгийн тэгшитгэлийг хэрхэн бодох талаар зөвлөмж өгч, компьютерын зарим кодыг шинжилж, итали, англи хэл рүү орчуулга хийж, зурагт харуулсан хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлсон байна.
Америк аялгатай эмэгтэй хүний дулаахан хоолойгоор мэндчилж, түүнийг эргүүлэн магтахад “Боль л доо, чи намайг ичээгээд байна!” гэх зэргээр уян хатан хариулт өгч байжээ.
Гэхдээ танилцуулгын үеэр зарим нэг жижиг алдаа гарсан байна. “GPT-4o” инээмсэглэж буй хүнийг модон тавцантай андуурч, хараахан үзүүлээгүй байгаа тэгшитгэлийг бодож эхлэв.
Гэсэн ч “GPT-4o” хувилбарт оруулсан дэвшлүүд нь хиймэл оюун ухаан бүхий дижитал туслахын дараагийн үеийг бүтээх “OpenAI”-ийн хүсэл эрмэлзлийг тодорхой харууллаа.
Сүүлийн үед “OpenAI” болон “Apple”-ийн хамтын ажиллагааны тухай цуу яриа гараад байгаа бөгөөд танилцуулгын үеэр зөвхөн “Apple”-ийн бүтээгдэхүүнийг ашигласан нь талууд гэрээг эцэслэхэд тун ойрхон ирснийг илтгэж байгаа бололтой.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол “OpenAI” танилцуулгаа гол өрсөлдөгч болох “Google”-ийн жил тутмын “Google IO” чуулганаас 24 цагийн өмнө зохион байгуулжээ. “Google” компани чуулганы үеэр хиймэл оюун ухааны салбарт гаргасан хамгийн сүүлийн үеийн ололтуудаа харуулахаар төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#OpenAi, #хиймэл оюун ухаан, #GPT-4o, #дижитал туслах,