Илон Маск тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Tesla”-ийн жолоочид туслах багцын туршилтыг Хятадад хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар China Daily сонин лхагва гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Хятадын албаны хүмүүс “Tesla”-ийн робот таксин дээр хийх жолоочид туслах багцын туршилтыг зөвшөөрөөд, энэ туршлагыг сайн үлгэр жишээ болно гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид “Full Self-Driving” (FSD) буюу бүрэн автомат функцийг өргөн хүрээнд ашиглахыг зөвшөөрөөгүй болохыг China Daily тэмдэглэжээ.

FSD функцийг бүрэн нэвтрүүлэхээс өмнө “Tesla” компани жолоочид туслах функцийг сайжруулахад шаардлагатай өгөгдлийг цуглуулах, дамжуулах зөвшөөрөл авах шаардлагатай. Маскийн айлчлалын үеэр энэ асуудлыг нарийвчлан хэлэлцээгүй байна. 

Эх сурвалжийн хэлснээр “Tesla” робот таксины туршилтаа үйлдвэр нь байрладаг Шанхай хотод хийхээр хөөцөлдөж байгаа аж.

“Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сарын сүүлээр Бээжинд айлчлах үеэрээ Хятадын Ерөнхий сайд Ли Цянтай уулзсан юм.

Түүний аяллын үеэр мөн Хятадын автомашины холбоо Tesla-ийн Model 3 болон Y загваруудыг мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журамд нийцсэн болохыг албан ёсоор зарласан байна. Ингэснээр “Tesla”-ийн автомашин өмнө нь явж чаддаггүй байсан газруудад нэвтрэх боломжтой болох юм.

“Tesla” мөн нийтийн эзэмшлийн зам талбайн өгөгдөл цуглуулахын тулд Хятадын технологийн аварга “Baidu” компанийн газрын зургийн лицензийг ашиглахаар тохиролцсон нь тус улсын зах зээлд FSD”-г нэвтрүүлэх эхний алхам болсон байна.

Хятад улс өөрөө жолоодлоготой автомашины хөгжлөөр тэргүүлдэг. Baidu болон Toyota-ийн дэмжлэгтэй Pony.ai зэрэг компаниуд хэд хэдэн хотод хязгаарлагдмал туршилтын бүсэд робот такси үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #ХЯтад, #робот такси,