Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй шаардлага хангасан иргэдэд тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарахад нь уян хатан байдал, сонголтыг бий болгохын зэрэгцээ бизнесийн зардлыг бууруулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хоорондын нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийгүй иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, мөн бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох аж.

Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд ажиллаж амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талын хэлэлцээрийг байгуулж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

#онцолсон, #Австрали,