Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Канад улсын иргэн Шэйла Пурвэсыг “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул гардууллаа.
Шэйла Пурвэс нь 2011 оноос хойш манай улсад ажиллаж, сэргээн засалч мэргэжилтнүүдийг (сэргээн засалч эмч, хөдөлгөөн, хөдөлмөр засалч, сэргээн засахын сувилагч) чадавхжуулан, хүний нөөцийг бэлтгэхэд олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.
Шэйла Пурвэс “Протез, ортопедийн үйлдвэр нь тусдаа шинжлэх ухаан юм. Хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөд протез, ортопедийн үйлдвэрийн техникч мэргэжилтнээс гадна протез, ортопедийн инженер, хөдөлмөр, хөдөлгөөн засалчаас бүрдсэн баг хамтран ажилладаг. Мөн ортез, протезийг зөвхөн хиймэл гар, хөлөөр төсөөлж болохгүй. Бүх төрлийн чиг слинт, нурууны сколиозын чиг, тавхайн унжилтын чиг, бүх төрлийн туслах хэрэгслийг хамруулан ойлгох хэрэгтэй. Монгол Улсад ийм мэргэжлийн баг ажиллахад хүний нөөц хангалтгүй байна. Мөн протез, ортопедийн инженер, техникчдийн ажиллах орчин тааруу байгаа нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг. Олон улсад ортез, протезийн бүтээгдэхүүн технологи технологийн хөгжлийг дагаад хурдтай байнга шинэчлэгдэж байна. Үүнээс суралцах хэрэгтэй байна” гэдгийг хэлж байлаа.
Шэйла Пурвэс нь Бие Бялдар сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын Бие Бялдар Хөдөлгөөн заслын холбоо, Монголын хөдөлмөр заслын холбоо, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын танхимын багш, эмч нартай 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа тухай АШУҮИС-ийн багш нар ярьсан юм.
Манай улсад хөдөлгөөн засалч 4000, хөдөлмөр засалч 2500 хүн хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр 50 гаруй хүн хөдөлмөр засалчаар, 300 орчим хүн хөдөлгөөн засалчаар ажилладаг байна. Улсын хэмжээнд хэл засалч мэргэжилтэй хүн байдаггүй. АШУҮИС-ийн Бие бялдар судлалын танхим ирэх намар буюу 2025-2026 оны хичээлийн жилд хэл засалч мэргэжлээр элсэлт авахаар төлөвлөн ажиллаж байна. Хүн амын насжилт, өвчлөл, төрөлхийн эмгэг гэх мэт олон шалтгааны улмаас эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засалчдын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.

#ортопед, #Протез, #Канад улсын иргэн Шэйла Пурвэс,