2024 оны хамгийн их түгжрэлтэй хотоор Истанбул хот тодорчээ. Тээврийн шинжилгээний Inrix компанийн тооцоолсноор тус хотын жолооч нар өнгөрсөн жил 105 цагийг түгжрэлд зарцуулсан байна. Энэ нь 2023 оныхтой харьцуулахад 15%-иар, 2022 оноос 38%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж.

АНУ-ын Нью-Йорк, Чикаго хот тус бүр 102 цагаар удаалжээ. Нью-Йорк хотын хувьд өнгөрсөн оноос хоёр хувиар нэмэгдсэн бол Чикаго хотын түгжрэл жилийн хугацаанд 6%-иар нэмэгдсэн байна. 

Харин Лондон хот энэ жил дахин Европын хамгийн түгжрэл ихтэй хотоор тодорч, нийт судалгаа хийгдсэн орнуудаас тавдугаарт жагссан байна. Өнгөрсөн онд Лондон хотын жолооч нар замын хөдөлгөөнд өмнөх оныхоос 2 хувиар илүү цагийг буюу дунджаар 101 цагийг зарцуулжээ.

Харин өнгөрсөн жил Парис хотын жолооч нар 97 цагийг, Дублиний жолооч нар 81 цагийг түгжрэлд зарцуулснаар Европын хамгийн түгжрэлтэй хотуудын жагсаалтыг үргэлжлүүлсэн байна.

“Inrix” мөн Лондон хотын алдагдсан боломжийн өртгийг ойролцоогоор 3.85 тэрбум фунт стерлинг гэж тооцоолсон бөгөөд үүнийг хотын 4 сая жолоочид хувааж үзвэл 942 фунт стерлингтэй тэнцэж байна.

Тус компани гар утас, тээврийн хэрэгсэл зэрэг олон төрлийн мэдээллийн эх сурвалжийг ашиглан, 7 улсын, 900 гаруй хотын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Хамгийн түгжрэл ихтэй 10 хот:

  1. Истанбул 105 цаг
  2. Нью-Йорк 102 цаг
  3. Чикаго 102 цаг
  4. Мехико хот 97 цаг
  5. Лондон 101 цаг
  6. Парис 97 цаг
  7. Жакарта 89 цаг
  8. Лос Анжелес 88 цаг
  9. Кэйп Таун 94 цаг
  10. Брисбен 84 цаг

Эх сурвалж: Inrix

#Замын түгжрэл, #Inrix,