Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах захирамжийг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгадаг “CIO” болон цагдаагийн хамтарсан баг Юныг богино хугацаанд цэргийн дэглэм тогтоох байдлаар үймээн самуун дэгдээхийг оролдсон гэж үзэн шалгаж байгаа.

Мөрдөн байцаагчид шүүхийн зөвшөөрлөөр түүнийг баривчлахаар баасан гарагт өргөөнд нь очсон боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны эсэргүүцэлтэй тулгарсны улмаас баривчлах ажиллагаа нь бүтэлгүйтсэн юм.

Тэгвэл өнөөдөр авлигатай тэмцэх газраас сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ баривчлах ажиллагааг цагдаагийн алба хаагчдаар гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаа мэдэгдсэн байна.

Шүүхийн захирамжийн хугацаа даваа гарагийн шөнө дунд дуусах ёстой боловч өнөөг хүртэл баривчлах захирамжийг биелүүлж чадаагүйд Юныг эсэргүүцэгчид “CIO”-д бухимдалтай байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр цагдаагийн байгууллага хууль эрх зүйн талаас хүсэлтийг биелүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа аж.

Юны өмгөөлөгчид авлигатай тэмцэх газрыг Өмнөд Солонгосын хуулийн дагуу үймээн самуунтай холбоотой хэргийг шалгах эрхгүй гэж маргаж байгаа ба ерөнхийлөгчийг баривчлах, өргөөнд нь нэгжлэг хийх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.

Гэсэн ч ням гарагт Сөүл хотын баруун дүүргийн шүүх Юны хуулийн багийнхны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

“CIO” нь ерөнхийлөгч болон тэдний гэр бүлийн гишүүд зэрэг өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах зорилгоор 2021 оны нэгдүгээр сард байгуулагдсан бие даасан агентлаг боловч ерөнхийлөгчийг яллах эрхгүй. Харин байцаалт дууссаны дараа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг шилжүүлнэ гэж хуульд заасан байдаг аж.

Эх сурвалж: Reuters

#Авлигатай тэмцэх газар, #Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах ажиллагаа,

0 / 1000