Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах захирамжийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргажээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгадаг CIO нь өнөөдөр Сөүл хотын баруун дүүргийн шүүхэд өргөдлөө гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр шүүх арванхоёрдугаар сарын 3-ны өдөр богино хугацаанд цэргийн байдал зарласных нь төлөө Юныг баривчлах зөвшөөрөл өгсөн боловч хамгаалалтын албаных нь эсэргүүцэлтэй тулгарсны улмаас түүнийг одоог хүртэл баривчилж чадаагүй байгаа.

Шүүхийн захирамжийн хугацаа өнөөдөр шөнө дунд дуусах юм.

Парламентын гишүүд мөн Юны эсрэг импичмент зарлаж, арванхоёрдугаар сарын 14-нд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах уу эсвэл суудалд нь үлдээх үү гэдгийг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байна.

Юны хэргийн мөрдөн байцаалтыг удирдаж буй CIO мөн өнөөдөр баривчлах захирамжийн гүйцэтгэлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хүсэлт гаргаснаа мэдэгдсэн. “Yonhap” агентлагийн мэдээлснээр цагдаагийн байгууллага хууль эрх зүйн тал дээр болгоомжтой хандаж, захирамжийн гүйцэтгэлийг шилжүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа аж. 

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах ажиллагаа,