Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа ойрын өдрүүдэд зарлаж магадгүй байгааг эх сурвалжууд хэвлэлд мэдэгджээ.

“Global and Mail”-д бичсэнээр Трюдо Канадын эрх баригч Либерал намын даргын албан тушаалыг есөн жил хашсаныхаа дараа даваа гарагт мэдэгдэл хийж магадгүй байна.

Хэдийгээр эх сурвалжууд Трюдо хэзээ огцрох төлөвлөгөөгөө зарлахыг тодорхой мэдэхгүй ч лхагва гарагт болох Либерал хууль тогтоогчдын ээлжит бус хуралдаанаас өмнө байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Урьдчилсан санал асуулгын дүнгээр аравдугаар сарын сүүлчээр болох сонгуульд Либерал нам сөрөг хүчний Консерватив намд ялагдах магадлалтай байгаа энэ үед Трюдог огцрохыг шаардах Либерал парламентын гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Трюдо нэн даруй албан тушаалаа хүлээлгэж өгөх үү эсвэл Либерал намын шинэ удирдагч сонгогдох хүртэл Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгааг “Globe and Mail” нийтлэлдээ дурдсан байна.

Трюдо 2013 онд нам нь гүн хямралд орж, парламентын доод танхимд суух гишүүдийнхээ тоогоор анх удаа гуравдугаарт орох үед Либерал намын даргын албан тушаалыг хүлээн авч байв.

Хэрэв тэрээр огцорвол дараагийн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын засаг захиргаатай ажиллах тогтвортой засгийн газар байгуулахын тулд хурдан ээлжит бус сонгууль зарлагдаж магадгүй.

Нэг эх сурвалжийн хэлснээр Трюдо Сангийн сайд Доминик Леблантай уулзаж, түүнийг түр хугацаанд намыг удирдаж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх хүсэлтэй эсэх талаар ярилцсан байна. Хэрэв Леблан удирдагчийн төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бол Ерөнхий сайдыг орлох боломжгүй гэсэн үг юм.

Эх сурвалж: Reuters

#Канад, #Ерөнхий сайд Жастин Трюдо,