Молдав дахь эсэргүүцлийн жагсаал болон бусад иргэний эмх замбараагүй байдалд оролцох хүмүүсийг сургах зорилгоор Орос руу байнга илгээдэг зохион байгуулалттай үйл ажиллагааг илрүүлснээ тус улсын цагдаагийн байгууллага пүрэв гарагт мэдэгдэв.

Сургалтыг Кремлийг дэмжигч бизнесмен Илан Шортой холбоотой бүлэг зохион байгуулдаг болохыг хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Прокурор Виктор Фуртуна “Авлигатай тэмцэх газрын прокурорууд гэмт бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийг хамарсан үймээн самуунд бэлтгэж байсан хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэж өнөөдөр мэдэгдсэн байна.

Эрх баригчдын мэдээлснээр зургадугаар сараас хойш 20 орчим хүнтэй бүлэг бүрдүүлэн сургалтад суулгах зорилгоор Орос руу тогтмол явуулж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 300 орчим хүн сургалтад хамрагдсан гэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлжээ.

Молдавын шүүх Оросыг дэмжигч бизнесийн магнат Шорыг 2014 онд тус улсын банкны системээс нэг тэрбум ам.доллар алга болсон “зууны хулгай” гэгддэг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн жил 15 жилийн хорих ялыг эзгүйд нь оногдуулсан юм.

Эх сурвалж: Reuters

#молдав, #ОРос,