Австралийн Хойд Нутаг дэвсгэр (NT)-ийн засгийн газар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг бууруулснаар 10 настай хүүхдүүд дахин шоронд хоригдох боломжтой болжээ.
Австралийн муж, нутаг дэвсгэрүүд НҮБ-ын зөвлөмжийн дагуу бусад хөгжингүй орнуудын адил эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 10-аас 14 болгон нэмэгдүүлэх дарамт шахалттай тулгараад байгаа.
Өнгөрсөн жил “NT” насыг 12 болгон дээшлүүлсэн анхны Австралийн нутаг дэвсгэр болсон ч наймдугаар сард сонгогдсон Улс орны Либерал нам (CLP) тэргүүтэй шинэ засгийн газар залуучуудын гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд хариуцлага хүлээлгэх насыг буцааж бууруулах шаардлагатай гэж үзэж байна.
Засгийн газар насыг 10 болгох нь эцсийн дүндээ хүүхдүүдийг хамгаална гэж тайлбарлаж байгаа бол эмч нар, хүний эрхийн байгууллагууд болон уугуул иргэдийн бүлгүүд хууль тогтоомж нь гэмт хэргийг бууруулахгүй, харин ч уугуул болон Торресийн хоолойн арлын хүүхдүүдэд пропорциональ бусаар нөлөөлнө хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Тус улсын бусад нутаг дэвсгэрүүдтэй харьцуулахад “NT”-д хүүхдэд хорих ял оногдуулах магадлал 11 дахин өндөр байдаг бөгөөд шоронд хоригдож буй хүүхдүүдийн дийлэнх нь уугуул хүүхдүүд байдаг байна.
“NT”-ийн Ерөнхий сайд Лиа Финокчиарогийн хэлснээр хуульд өөрчлөлт оруулснаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг тусгай хөтөлбөрүүдэд хамруулах боломжтой болох гэнэ.
Засгийн газар мөн батлан даалтад гаргах журмыг чангатгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн талаар “пост нийтэлж, онгирч сайрхсан” тохиолдолд торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ.
“Нутаг дэвсгэрийн оршин суугчдын төлөө гэмт хэргийн гаралтыг бууруулах амлалтаа биелүүлж байгаадаа бид уучлалт гуйхгүй” гэж Финоккиаро нэмж хэлсэн байна.
Гэсэн хэдий ч дэлхий даяар болон Австралид хийсэн судалгаагаар хүүхдийг шоронд хорих нь дахин гэмт хэрэг үйлдэх магадлалыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтэд нь ихэвчлэн сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.
Өөрчлөлт хараахан хүчин төгөлдөр болоогүй бөгөөд хэзээнээс хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC

#Австрали, #Хойд нутаг дэвсгэр, #эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас,