НҮБ-ын хориг арга хэмжээг ажиглагч нэгдүгээр сарын 2-нд Украины Харьков хотод унасан пуужингийн үлдэгдэл Хойд Солонгосын Хвасон-11 цуврал баллистик пуужингийнх болохыг тогтоожээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хороонд илгээсэн 32 хуудас бүхий тайланд 2024 оны нэгдүгээр сарын 2-нд Украины Харьков хотод унасан пуужингийн үлдэгдэл Хойд Солонгосын Хвасон-11 цуврал пуужингийнх бөгөөд энэ нь Хойд Солонгос зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчиж байгааг илтгэж байна гэж дүгнэсэн байна.

Баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө улмаас Хойд Солонгос 2006 онд НҮБ-ын хоригт өртсөн ба жил ирэх тусам эдгээр арга хэмжээг чангатгаж ирсэн.

Хориг арга хэмжээг ажиглагчид энэ сарын эхээр Украинд очиж, пуужингийн үлдэгдлийг шалгасан бөгөөд пуужинг Орост үйлдвэрлэсэн гэх нотлох баримт олоогүй байна. Мөн “пуужинг хаанаас, хэн хөөргөсөн болохыг бие даан тодорхойлж чадаагүй” аж.

Гэвч “Украины эрх баригчдын өгсөн пуужингийн чиглэлийн талаарх мэдээлэл нь түүнийг Оросын нутаг дэвсгэрээс хөөргөсөн болохыг харуулж байна гэж дөрөвдүгээр сарын 25-нд Аюулгүйн зөвлөлд илгээсэн тайланд бичжээ. 

Хэрэв байршлыг нь харгалзан үзээд, пуужин Оросын армийн хяналтад байсан гэж үзвэл үүнийг ОХУ-ын иргэд худалдаж авсан байх магадлалтай гээд, энэ нь 2006 онд Хойд Солонгосын эсрэг авсан зэвсгийн хоригийг зөрчсөн хэрэг болно гэж өгүүлсэн байна.

АНУ болон бусад улс Хойд Солонгосыг Украины дайнд зориулж Орос руу зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгадаг ч өнгөрсөн жил цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон Москва, Пхеньян хоёр энэ буруутгалыг няцааж ирсэн.

НҮБ-ын ажиглагчдын мэдээлснээр Пхеньян Хвасон-11 цуврал баллистик пуужинг анх 2019 онд олон нийтэд туршиж байжээ. 

Өнгөрсөн сард Орос улс цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор Хойд Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянадаг шинжээчдийн зөвлөлийг шинэчлэх тогтоолд хориг тавьсан юм. Одоогийн шинжээчдийн багийн бүрэн эрх мягмар гарагт дуусгавар болно.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОРос, #Украины дайн, #Хойд Солонгосын пуужин, #Хвасон 11,